Авто тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний smartcar.mn систем

 In 2018 онд хийгдсэн ажлууд

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттайгаар шилжүүлж, төрийн үйлчилгээнд цахим төлбөр тооцооны систем нэвтрүүлэх” ажлын хүрээнд энэхүү төслийг хэрэгжүүлэв.

Хэрэгцээ шаардлага, судалгаа:

Улаанбаатар хотод замын түгжрэлд орж, банкинд дугаарлан олон нийтийг хамарсан урт дараалал үүсгэж, хүндрэл учруулж бухимдал төрүүлдэг төрийн үйлчилгээнүүдийг цахимжуулах ажлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас шат дараатай хэрэгжүүлж байна.

Үүний нэг тод жишээ бол бид бүхний амьдралын өдөр тутмын хэрэглээ болсон авто тээврийн хэрэгслийн мэдээллийн нэгдсэн санг бий болгож тээврийн хэрэгсэлтэй холбоотой мэдээ, мэдээллийг иргэд олон нийтэд нэг дороос өгөх боломжийг бүрдүүлэх, үйлчилгээг хурдан шуурхай, тэгш хүртээмжтэй хүргэх зорилгоор SmartCar.mn тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний системийг нэвтрүүллээ.

Монгол Улсын хэмжээнд 2018 оны байдлаар нийт 894016 автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас нийслэлд 62.1 хувь, хөдөө орон нутагт 37,9 хувь нь бүртгэлтэй байна.

Жил бүр автотээврийн хэрэгсэл эзэмшигчид банкинд дугаарлан цаг зав зарцуулан дээрх 3 төрлийн үйлчилгээг авдаг байсан цаг саяхан. Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас 2014-2016 онд хэрэгжүүлсэн SmartCar төслөөр авто тээврийн хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны төлбөр, агаарын бохирдлын төлбөр, даатгал, үзлэг оношлогоо болон торгуулийн мэдээллийг нэг дор онлайнаар харуулдаг тээврийн хэрэгслийн нэгдсэн мэдээллийн цахим системийг хэрэглээнд нэвтрүүлсэн.

Энэхүү ажлыг 2017-2018 онд өргөжүүлэн иргэд автотээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний https://smartcar.mn системээр дамжуулан авто тээврийн хэрэгсэлтэй холбоотой бүхий л мэдээллийг нэг дороос авахын зэрэгцээ холбогдох татвар, төлбөр хураамжаа онлайнаар төлөх боломжтой боллоо.

Төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах чиглэлээр төслийн хүрээнд дараах байгууллагуудтай хамтран ажилласан.

  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
  • Сангийн яам
  • Монголбанкны Төлбөр тооцоо бүртгэлийн газрын Үндэсний цахим гүйлгээний төв
  • Татварын Ерөнхий газар
  • Нийслэлийн Татварын газар,
  • Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ
  • Үндэсний дата төв УТҮГ
  • Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨҮГ
  • Нийслэлийн Тээврийн газар
  • Нийслэлийн Авто замын хөгжлийн газар зэрэг байгууллагууд юм.

Цахим төлбөрийн үйл ажиллагааны процесс:

Иргэн, аж ахуй нэгж байгууллага Татварын ерөнхий газрын татварын албанаас ирүүлсэн ноогдлын дагуу тээврийн хэрэгслийн албан татвар, зам ашигласны төлбөр, агаарын бохирдлын төлбөр зэргийг https://smartcar.mn цахим системээр Виза карт ашиглан Монгол банкны онлайн төлбөр тооцооны e-commerce системтэй холбогдож, Татварын Ерөнхий газар төлөлтийг баталгаажуулдаг байдлаар шийдсэн.

Төлбөр төлөлтийг:

  • Банкны картын дугаараар
  • QPay үйлчилгээ ашиглан төлөх боломжтой.

 

АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН НЭГДСЭН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ

SMARTCAR.MN СИСТЕМИЙН ХАМРАХ ХҮРЭЭ

Улаанбаатар хотын 500 гаруй мянган тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд  төдийгүй орон нутгийн тээврийн хэрэгсэл эзэмшигч нь нэгдсэн цахим үйлчилгээний smartcar.mn системээр болон smartcar аппликэйшн ашиглан дараах үйлчилгээнүүдийг авах боломжтой юм. Үүнд:

  • Тээврийн хэрэгслийн албан татварын мэдээлэл;
  • Авто зам ашигласны төлбөрийн мэдээлэл;
  • Агаарын бохирдлын төлбөрийн мэдээлэл;
  • Тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэдээллээ хянах;
  • Торгуулийн мэдээлэл, түүх харах;
  • Оношилгооны мэдээлэл харах;
  • Даатгалын мэдээлэл харах.

Smartcar.mn системийн аппликэйшн хувилбарыг 2018 оны 09 дүгээр сарын байдлаар IOS үйлдлийн системтэй төхөөрөмжид 19263, Android үйлдлийн системтэй төхөөрөмжид 20625 хэрэглэгч татаж суулгасан ба вэб хандалт сард 35800 байдаг.

 Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд дэх авто тээврийн хэрэгслийн албан татварын үйлчилгээний цэгүүдийн ачааллыг багасгах, иргэдийн цаг завыг хэмнэх, тээврийн хэрэгслийн татвар төлөлтийг эрчимжүүлэх бүрэн боломжтой болсон.

СИСТЕМИЙН ЗАХ ЗЭЭЛД НЭВТЭРСЭН БАЙДАЛ, ДОТООД НӨӨЦ

БОЛОМЖ АШИГЛАЛТ

Нийслэлийн харьяа байгууллагуудад төрөл бүрийн мэдээллүүд байдаг боловч энэ мэдээллүүдийг нэгтгэх, дүн шинжилгээ хийх боломж хязгаарлагдмал байна. Үүнээс шалтгаалан судалгаа шинжилгээ багатай шийдвэр гаргах явдал байдаг.

Тус төслийг төрийн 10 байгууллагууд хамтран хэрэгжүүлж, мэдээллийг нэгтгэж ажилласан.

Татварын Ерөнхий газрын даргын 2017 оны А/240 дүгээр тушаалаар татвар  төлөгчийн https://smartcar.mn системээс хэвлэх автотээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр төлсөн QR код бүхий тасалбарыг автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээтэй адилтган үзэх баримт бичгийг баталгаажуулсан.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь Монголбанктай хамтран ажиллах “Төрийн үйлчилгээний төлбөр тооцоог цахим системээр дамжуулах” гэрээг байгуулж, тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний вэб портал https://smartcar.mn цахим системд амжилттай нэвтрүүлсэн.

2018 оны 09 дүгээр сарын байдлаар SMARTCAR аппликейшн болон https://smartcar.mn цахим хуудсаар 19840 автотээврийн хэрэгсэлийн татвар, төлбөрөөс улсын төсөвт 1.746.073.863 төгрөгийг онлайнаар төлж төвлөрүүлсэн байна. Үүнээс:

  • Автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар 19840;
  • Агаарын бохирдлын төлбөр 11764;
  • Авто зам ашигласны төлбөр 19813 тээврийн хэрэгсэл төлсөн.

Smartcar.mn систем нь хэрэглээнд нэвтэрснээр иргэд ухаалаг утасны аппликейшн болон вэб сайтаар дамжуулан өөрийн эзэмшиж буй тээврийн хэрэгслийн мэдээллийг хянах, тээврийн хэрэгслийн татвар, агаарын бохирдлын татвар, зам ашигласны төлбөр, торгуулийг орон зай үл хамааран онлайнаар төлөх боломжийг бүрдүүлж иргэдийн цаг завыг хэмнэх давуу талтай, төрийн байгууллагуудаас татварыг онлайнаар төлөх боломжийг бүрдүүлсэн анхны цахим систем юм.

Цаашид тус системд өөрийн тээврийн хэрэгсэлтэй холбоотой төр, хувийн хэвшлийн үзүүлж буй буй үйлчилгээнүүдээс шат дараалан нэмж хөгжүүлэх юм.

Recent Posts

Сэтгэгдэл үлдээх

Холбоо барих

Яг одоо онлайн туслах байхгүй байна. Зурвас үлдээнэ үү бид тун удахгүй холбогдох болно

Not readable? Change text. captcha txt