Нээлттэй улаанбаатар систем
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч 2018 оныг “Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласан.
Энэ хүрээнд төрийн үйлчилгээний чанар стандартыг нэмэгдүүлэх, хүртээмжийг сайжруулах, шат дарааллыг багасгаж ил тод болгох зорилт дэвшүүлсэний дагуу технологийн дэвшлийг ашиглан нийслэлийн тендерийн үйл ажиллагаатай холбоотой бүхий л мэдээллийг шилэн болгох, хүссэн иргэн, аж ахуйн нэгж бүтээн байгуулалтын болон худалдан авах ажлын явцад шууд хяналтаа тавьж, дуу хоолойгоо хүргэх боломжийг бүрдүүлсэн юм.
Улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажлын талаарх мэдээллийг газар зүйн мэдээллийн системд суурилсан нийслэлийн дундын мэдээллийн санд оруулах ажлыг зохион байгуулах болон тендерийн үйл ажиллагааг иргэд, олон нийтэд ил тод нээлттэй болгож, авилгаас урьдчилан сэргийлэх зорилтын хүрээнд Нээлттэй Улаанбаатар https://open.ulaanbaatar.mn систеийг хэрэглээнд нэвтрүүлээд байна.
Уг “Нээлттэй Улаанбаатар” системийг ашиглах журмыг Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/268 дугаар захирамжаар батлуулан ажиллаж байна.