1. Салбарын талаарх төрийн бодлого, хууль тогтоомж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргын шийдвэр, захирамж тушаал, үүрэг даалгавар, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэн биелэлтийн явц, үр дүнг тогтмол тайлагнаж, хэрэгжилтийг хангах, сурталчлах;
2. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Нийгэм эдийн засгийн зорилтуудыг тодорхойлоход мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг эрхэлсэн асуудлын чиглэлээр зохион байгуулах;
3. Салбарын хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлттэй уялдуулан Нийслэл хотын хэмжээнд бодлого стратегийг төлөвлөх, хөтөлбөр төслүүдийг боловсруулах, эрх зүйн орчинг боловсронгуй болгох санал боловсруулж, батлуулж, хэрэгжүүлэх;
4. Нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагуудад мэдээлэл, харилцаа холбоо, технологийн талаар авч хэрэгжүүлэх, үйл ажиллагааг төлөвлөх төсөл боловсруулах, шаардлагатай ажлыг хийж хэрэгжүүлэх, хамтран зохион байгуулах, хяналт тавих;
5. Нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдад салбарын чиглэлийн сургалт, семинарыг зохион байгуулж заавар зөвлөгөө, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллах;
6. Мэдээлэл, харилцаа холбоо, технологи өндөр хөгжсөн орнуудтай харилцан холбоо тогтоож, туршлагаас суралцах, хамтран ажиллах;
7. Нийслэл хотын мэдээлэл, харилцаа холбоо, технологийн түвшинг жил бүр судлан тогтоож, цаашид баримтлах бодлого чиглэлийг төлөвлөж, удирдах дээд байгууллагуудаар тодорхой шийдвэр гаргуулж хэрэгжүүлж ажиллах;
8. Төр хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулж салбарын байгууллагуудыг бодлогоор дэмжиж хамтарч ажиллах, олгогдсон эрх үүргийн хүрээнд үйл ажиллагаанд нь хяналт тавих;
9. Тус газрын хариуцан ажилладаг болон гэрээт байгууллагуудын мэдээллийн технологийн дэд бүтцийн өөрчлөлт шинэчлэлт, байнгын найдвартай үйл ажиллагааг ханган ажиллах;
Хэлтсүүдийн чиг үүрэг:
ЗАХИРГАА, ТӨЛӨВЛӨЛТ, САНХҮҮГИЙН ХЭЛТЭС: Газрын дотоод үйл ажиллагааг зохион байгуулах, байгууллагын үйл ажиллагаа болон хийж хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийг сурталчлан таниулах, дээд газрын тогтоол шийдвэрийн биелэлтийн хэрэгжилтэд хяналт тавих, тайлагнах, хүний нөөцийн удирдлагаар хангах, сургалтын хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, зохион байгуулах, гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, захирамжлалын болон бодлогын баримт бичгийг хуульд нийцүүлэн боловсруулах, хяналт тавих, өргөдөл гомдол санал хүсэлтийн шийдвэрлэлтэд хяналт тавих, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг хангах чиг үүрэгтэй ажиллана.
Нийслэл хотын хэмжээнд салбарын бодлого стратегийг төлөвлөх, хөтөлбөр төслүүдийг боловсруулах, Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангаж ажиллах,
ТЕХНОЛОГИ, СИСТЕМИЙН ХӨГЖҮҮЛЭЛТИЙН ХЭЛТЭС: Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад хэрэгжүүлэх мэдээллийн системүүдийн техникийн даалгаварыг боловсруулах, энтерфрайз архитектур загварчлалыг гаргах, хөгжүүлэх, нэвтрүүлсэн програм хангамж, системүүдийн байнгын хэвийн ажиллагааг хангах, хяналт тавих чиг үүрэгтэй ажиллана.
ДЭД БҮТЭЦ, ТЕХНИК, ХЯНАЛТЫН ХЭЛТЭС: Нийслэлийн төр захиргааны болон харьяа байгууллагуудын мэдээллийн технологийн чиглэлээр шинээр нэвтрүүлж байгаа телехяналтын систем, хяналтын камерын техникийн даалгавар боловсруулах, нийслэлийн дата төв, нэгдсэн сүлжээний хэвийн найдвартай үйл ажиллагааг хангах, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад холбоо, дохиолол, интернэт, дотоод сүлжээ, сервер системийн дэмжлэг үзүүлэх, хяналт тавих, шинэлэг техник, технологи нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах чиг үүрэгтэй ажиллана.
ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТ, ЗОХИЦУУЛАЛТЫН ХЭЛТЭС: Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх шаардлагатай харилцаа холбоо, мэдээллийн технологийн төслүүдийг санаачлан боловсруулах, төлөвлөх, удирдан зохион байгуулах, хэрэгжүүлэх, төслийн уялдаа холбоог хангах, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх чиг үүрэгтэй ажиллана.