“Е-Mongolia”-аас төрийн 23 лавлагаа, тодорхойлолтыг үнэ төлбөргүй авах боломжтой
“Е-Mongolia”-д орсон төрийн байгууллагын 23 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг үнэ төлбөргүй авах боломжтой боллоо. Тодруулбал, иргэдийн дунд хамгийн эрэлттэй байдаг үйлчилгээ болох иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тодорхойлолт, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа зэрэг 23 төрлийн лавлагаа тодорхойлолтыг та цахимаар үнэ төлбөргүй авах боломжтой.
“Е-Mongolia” -с үнэ төлбөргүй авах боломжтой лавлагаа, тодорхойлолтын жагсаалт
- Төрсний бүртгэлийн лавлагаа
- Гэрлэсний бүртгэлийн лавлагаа
- Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа
- Гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа
- Регистрийн дугаарын тухай лавлагаа
- Регистрийн дугаар сольж, шинээр олгосон тухай лавлагаа
- Овог, эцэг/эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаа
- Үндэсний энгийн гадаад паспортын бүртгэлгүй тухай лавлагаа
- Үндэсний энгийн гадаад паспорт анх удаа авсан тухай лавлагаа
- Үндэсний энгийн гадаад паспорт дахин авсан тухай лавлагаа
- Иргэний үнэмлэхийн лавлагаа
- Оршин суугаа хаягийн лавлагаа
- Цахим бүртгэлд хамрагдсан эсэх лавлагаа
- Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэлтэй эсэх лавлагаа
- Хуулийн этгээдийн бүртгэлгүй тухай лавлагаа
- Хуулийн этгээдийн хаягийн лавлагаа
- Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа
- Хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн тухай лавлагаа
- Хуулийн этгээдийн нэр өөрчлөгдсөн тухай лавлагаа
- Хуулийн этгээд татан буугдсан эсэх лавлагаа
- Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа
- Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа
- Үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа
Ташрамд мэдээллэхэд, Улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэн, аж ахуй нэгж байгууллагад үзүүлдэг үйлчилгээний хөлсний хэмжээ энэ долоодугаар сарын 01-нээс эхлэн өөрчлөгдсөн бөгөөд энэ хүрээнд лавлагаа, тодорхойлолтыг цахимаар авсан тохиолдолд үнэ төлбөргүй байх зохицуулалт хийжээ.