С.Амарсайхан: Иргэдэд үнэн зөв, бодитой мэдээллийг хүргэж ажиллах хэрэгтэй

 In Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Онцгой комисс цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр НЗДТГ-ын А танхимд хуралдлаа. Хуралдааны эхэнд томуу, томуу төст өвчлөлийн талаар болон коронавирусын талаар мэдээллийг нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа өглөө.

Тэрбээр “Томуу, томуу төст өвчлөл өнгөрсөн нэгдүгээр сарын байдалтай харьцуулахад 2.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Эмнэлгийн ачаалал хэвийн, өнөөдрийн байдлаар 582 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна” гэв. Харин коронавирусын халдвараар 44 мянган хүн өвчилж, 491 хүн нас барсан, 4638 хүн эдгэрсэн бөгөөд Монгол Улсад бүртгэгдээгүй талаар мэдээлэв. Коронавирусын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд автотээврийн шалган нэвтрүүлэх товчоодуудад 24 цагаар ажиллаж үзлэг шалгалтыг хийхэд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун мэдээллээ.

Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх шийдвэрийн хүрээнд Улаанбаатар хотод үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдэд болон 240 гаруй сүм хийдүүдэд үйл ажиллагаагаа зогсоох мэдэгдэл хүргэсэн тухай тэрбээр мэдээлэлдээ дурьдлаа.  

Нийслэлийн Онцгой комиссын дарга С.Амарсайхан Монгол Улсад коронавирусын тохиолдол бүртгэгдээгүй ч урьчилан сэргийлэх арга хэмжээг сайтар хангаж, хяналт шалгалтыг эрчимжүүлж, зохион байгуулалтыг алдагдуулахгүй ажиллахыг санууллаа. Тэрбээр “Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх шийдвэрийн хүрээнд зарим томоохон зах худалдааны төвүүдийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж онцгой анхаарах, мөн  хэрэгтэй. Иргэдэд буруу ташаа мэдээлэл хүргэж, айдас сандрал үүсгэхээс сэргийлж үнэн зөв бодитой мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагууд олон нийтэд түгээх тал дээр анхаарч ажиллах нь чухал” гэдгийг онцоллоо.

Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд иргэдийн хувийн ариун цэврийг сайтар хангаж, нийтийн эзэмшлийн гудамж талбайд болон олон нийтийн дунд нус цэрээ хаяж, ил задгай бие засахгүй байхыг нийслэлчүүдэд хандан уриаллаа.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Recent Posts
Холбоо барих

Яг одоо онлайн туслах байхгүй байна. Зурвас үлдээнэ үү бид тун удахгүй холбогдох болно

Not readable? Change text. captcha txt