Наадмын 6000 тасалбарын 1200-г нь онлайнаар борлуулна

 In Цаг үеийн мэдээ

Хоёр өдрийн дараа эхлэх Үндэсний их баяр наадмын тасалбарын зарим хэсгийг өнөөдрөөс цахимаар борлуулах болсон тухай НЗДТГ-аас мэдээллээ.

Нийслэлийн  Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзоригийн хэлснээр: 6000 тасалбарын 1200-г нь цахимаар худалдаалах юм. Нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн портал болох https://eservice.ulaanbaatar.mn хаягаар орж цахимаар захиална. Цахим захиалга 2019 оны долдугаар сарын 8, 9-ний өдрийн 12.00 цагаас нээгдэх юм. Цахимаар тасалбараа захиалсан иргэд нийслэл үйлчилгээний төв болох Дүнжингарав төвд биечлэн очиж, 36 дугаар цонхноос захиалсан тасалбараа дугаарлахгүй авна.

Гэхдээ цахимаар захиалах тасалбар нь Төв цэнгэлдэхийн 6,7 дугаар секцийн тасалбар юм. Эхний өдөр буюу долдугаар сарын 8-нд 604 тасалбар, үлдсэнийг маргааш /2019.07.09/ борлуулна.

Нэг иргэн хоёроос илүү тасалбар захиалах боломжгүйгээр зохицуулсан хэмээн О.Чинзориг хэллээ.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн нийт суудлын талыг буюу 6000 тасалбарыг иргэдэд зориулан худалдаалах юм.

Recent Posts

Сэтгэгдэл үлдээх

Холбоо барих

Яг одоо онлайн туслах байхгүй байна. Зурвас үлдээнэ үү бид тун удахгүй холбогдох болно

Not readable? Change text. captcha txt