Гамшгаас хамгаалах иж бүрэн сургалтад олон нийтийг идэвхтэй оролцуулахад анхаарахыг даалгав

 In Цаг үеийн мэдээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн удаагийн удирдах ажилтнуудын зөвлөгөөний үеэр хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар товч мэдээлэл хийлээ. Түүнчлэн нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар танилцуулга хийв.

Мөн Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нийслэлийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/322 дугаар захирамжийн дагуу иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон тохижилт хийж буй ажлын явц, хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр босгоод одоог хүртэл буулгаагүй болон нийтийн эзэмшлийн зам талбайд зохих зөвшөөрөлгүй, хориглосон газарт байршуулсан сурталчилгааны 92 самбарыг албадан буулгасан байна. Өнөөдрийн байдлаар Сүхбаатар дүүргийн удирдлагууд дүүргийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй байршуулсан хаяг, хаягийн байгууламжийг цэгцлэх үүргийг 122 байгууллагад өгч, мэдэгдэл хүргүүлснээр 74-ийг нь өнгөрсөн амралтын өдрүүдэд албадан буулгуулсан байна. Мөн Хан-Уул дүүргийнхэн 35 байгууллагад мэдэгдэл хүргүүлснээс 24-ийг нь албадан буулгасан байна. Харин Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол дүүргүүдэд хотын даргын захирамжийн дагуу ямар нэгэн ажил хийгдээгүй байна” хэмээн мэдээллээ.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд хотын Захирагч С.Амарсайхан энэ сарын 24-26-ны хооронд зохион байгуулах Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалтад иргэд, ААН-үүдийг идэвхтэй оролцуулах үүднээс иргэд, олон нийтэд мэдээлэл өгөх, оролцоог нэмэгдүүлэхэд холбогдох байгууллагууд дор бүртээ анхаарахыг санууллаа. Мөн тендер зарлаж, гүйцэтгэгч сонгон шалгаруулж, гэрээ байгуулах ажил асар удааширалттай явж байгаа тул “Засаг даргын 2018 A/333 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг даалгав. “Худалдан авах ажиллагааны газар ажлаа хийх хэрэгтэй байна. Дөрөвдүгээр сарын 1-ний дотор зохион байгуул гэсэн тендерийн ажил удааширсаар байгаад ирэх сарын 1-нд зохион байгуулна гээд явж байх юм. Хаврын их бүтээн байгуулалтын ажил эрчимжиж байгаа энэ цаг үед нийслэлийн төрийн байгууллагуудын ажил маш удаан байна. Худалдан авах ажиллагаа ил тод нээлттэй шилэн болгох ажлыг хийхийг шаардаж байна” гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Recent Posts

Сэтгэгдэл үлдээх

Холбоо барих

Яг одоо онлайн туслах байхгүй байна. Зурвас үлдээнэ үү бид тун удахгүй холбогдох болно

Not readable? Change text. captcha txt