Бүх нийтийн 90 минутын их цэвэрлэгээг зохион байгууллаа
Нийслэлийн Засаг даргын Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний тухай захирамж, Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалын дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “ИХ ХОТЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ 90 МИНУТ” уриатай бүх нийтийн хаврын их цэвэрлэгээг. өнөөдөр зохион байгууллаа.
Цэвэрлэгээний үйл ажиллагаанд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны нийт 55 албан хаагч, НМХГ-ын нийт улсын байцаагч нар хяналт тавьж ажиллаа.
Түүнчлэн Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооноос их цэвэрлэгээний үеэр 9 дүүргийн хэмжээнд нийт 30 байршилд дахин боловсруулах хог хаягдлын урамшуулалтай үнээр хуладаж авав.
Нийслэлийн төр захиргааны байгууллагынхан Туул голын сав дагуух газрыг цэвэрлэлээ. Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын алба хаагчид Дунд гол буюу Нарны хорооллын гүүрнээс зүүн тийш Энхтайвны гүүрний огтлолцох хэсэг, нийслэлийн Мэдээлэл, технологийн газар Алтай хотхоны урд талын төв замаас баруун тийш Космо дэлгүүр хүртэлх талбайг цэвэрлэв гэж нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас мэдээллээ.