БНСУ-ын Сөүл хотод томилолтоор ажилласан тухай тайлан
Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 3 -ны өдрийн А/51 дугаар захирамжаар БНСУ-ын Сөүл хотын Хүний нөөцийн газраас зохион байгуулсан “Цахим засаглал, түүний тогтвортой хөгжил” сэдэвт сургалт, семинарт Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын Мэдээллийн сүлжээ, техник хяналтын хэлтсийн дарга Б.Түмэнбаяр 2017 оны 11 дүгээр сарын 13-17 өдрүүдэд томилолтоор ажилласан.
Томилолтын зорилго:
- Цахим хотын ерөнхий ойлголт
- Цахим хотуудын одоогийн нөхцөл байдал
- Сөүл хотын өнөөгийн хөгжил, зорилго
- Туршлага солилцох
Арга хэмжээ:
Цахим засаглал гэдэг ойлголт нь төрийн үйлчилгээг хэрхэн цахим хэлбэрт хөрвүүлэх, үйлчилгээ бүрийг цахимд шилжүүлэх, оршин суугаа иргэдийн амьдрах орчин болон өдөр тутмын үйл ажиллагааг хялбарчилах төр иргэний ойлголцол хамтын ажиллагааг улам бэхжүүлэхэд оршиж байна. Улс болгон өөрсдийн хотуудыг үйлчилгээг цахим болгох сонирхолтой бөгөөд хэрхэн, яаж, хаанаас эхэлсэн нь ялгаатай байна.
Сургалтын хүрээнд:
Солонгос улсын сайн засаг захиргаа ба цахим засаглалын хувьсал, Сөүл хотын цахим засаглалын бодлого төлөвлөгөө, Сөүл хотын ухаалаг хот шийдэл, Сөүл хотын татварын систем зэрэг сэдвийн хүрээнд сургалтуудад хамрагдсан.
Мөн тээврийн хэрэгсэлийн ухаалаг шийдэл, хамгийн орчин үеийн дэвшилтэт Сөүл хотын дата төв, Бүкчон тосгоны IoT төсөл, Орон нутгийн Вүүри банк зэрэг газруудын шийдлүүдийг үзэж туршлага солилцсон.
Мөн цаашид Дата төв, Сервер, бусад мэдээллийн технологийн чиглэлээр хамтарч ажиллах, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи болон шийдлийг Улаанбаатар хотод нэвтрүүлэх талаар санал солилцсон.
Сургалтанд хамрагдах нь олон талын мэдлэг олж авах давуу талтай байна. Хамгийн гол нь бодитоор хийж хэрэгжүүлсэн газарт очиж хэрхэн шийдвэрлэх арга зам, тулгарч байсан асуудал болон шийдлүүдийг өөрийн биеэр асууж, туршлага солилцох нь цаашид өөрийн хотод хэрэгжүүлэхэд илүү үр дүнд хүрэх нөхцөл бүрдэж байна.
Томилолтын үр дүн:
Солонгос улсын сайн засаг захиргаа ба цахим засаглалын хувьсал, Сөүл хотын цахим засаглалын бодлого төлөвлөгөө, Сөүл хотын ухаалаг хот шийдэл, Сөүл хотын татварын систем зэрэг сэдвийн хүрээнд сургалтуудад хамрагдсан.
Мөн тээврийн хэрэгсэлийн ухаалаг шийдэл, хамгийн орчин үеийн дэвшилтэт Сөүл хотын дата төв, Бүкчон тосгоны IoT төсөл, Орон нутгийн Вүүри банк зэрэг газруудын шийдлүүдийг үзэж туршлага солилцсон.
Өөрсдийн амьдарч байгаа хотоо ухаалаг болгох талаар туршлага судалж, манай улсад хийж хэрэгжүүлсэн томоохон ажил, цахим хэлбэрт шилжүүлж байгаа голлох салбар болон Улаанбаатар хотод мэдээллийн технологийн чиглэлээр хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн талаар бусад оролцогч, зохион байгуулагч нарт илтгэл тавьж, туршлага солилцов.
Мөн Дата төв, Сервер бусад мэдээллийн технологийн чиглэлээр хамтарч ажиллах, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи болон шийдлийг Улаанбаатар хотод нэвтрүүлэх талаар санал солилцсон.