2018 оны хагас жилийн гадаад арга хэмжээний тайлан

 In Гадаад харилцаа, хамтын ажиллагаа

Байгууллагын нэр: НИЙСЛЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАЗАР

Тайлан боловсруулсан албан хаагч: Захиргааны  хэлтсийн Төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Ж.Батнасан

Холбоо барих мэдээлэл: Утас: 88090057     Цахим шуудан: Batnasan.j@ulaanbaatar.mn

Тайлан өгсөн огноо: 2018 оны 06 сарын 19

 

2018 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ГАДААД АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЙЛАН

Гадаад
томилолт
 
Д/д
 
Улс,
хот
 
Албан
тушаал
 
Хүний
тоо
 
Хугацаа
 
Төрөл
 
Зорилго
 
Зардлын эх үүсвэр
 
Үр дүн
1 АНУ, Вашингтон хот Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг 1 2018/02/06-2018/02/09 Семинарт оролцох 2018  оны Дэлхийн хотуудын сорилт  буюу Ухаалаг, аюулгүй хотууд, иргэд олон
нийтэд тулгамдаж буй асуудал” сэдэвт хурал,
сургалт, семинарт оролцох, өөрийн хотод хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн
талаар богино хэмжээний илтгэл тавих, туршлага судлах. 
 
 
 
 
 
 
WeGo
байгууллагаас зардлын тодорхой хувийг гаргасан.
Тээвэр ба кибер аюулгүй байдал, Олон нийтийн аюулгүй байдал, кибер
аюулгүй байдал, Нийтийн үйлчилгээ ба кибер аюулгүй байдал, нууцлал, Өгөгдлийн
платформ ба кибер аюулгүй байдал, Утасгүй интернет ба кибер аюулгүй байдал,
Бусад болон кибер аюулгүй байдал сэдвүүдийн
хүрээнд лекц, семинар, туршлага солилцох сургалтуудад хамрагдсан.
Сургалтын үеэр бүлэг үүсгэн бүлгүүдийн дунд зохион байгуулсан хэлэлцүүлэгт
оролцсон бөгөөд “Смарт кар” системийн талаар танилцуулга илтгэл тавьсан.
2 Япон улс,Токио хот Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын  Инноваци, системийн хөгжүүлэлтийн хэлтсийн  мэргэжилтэн О.Ариунтуяа, А.Номинчимэг 2 2018/03/06-2018/03/18 Семинарт оролцох Харилцаа холбоо,
мэдээллийн технологийн газар нь Ази-Номхон далайн Харилцаа холбооны нийгэмлэг
/APT/-ийн албан ёсны гишүүнээр хамтран ажилладаг бөгөөд тус нийгэмлэгээс
зохион байгуулсан “Ухаалаг нийгмийг хөгжүүлэхэд мэдээллийн технологид
суурилсан цахим үйлчилгээ, програм хангамжийг ашиглах нь” сэдэвт сургалтад
оролцох.
 
 
 
 
 
 
 
 
 
 
1 хүний зардлыг зохион байгуулагч талаас, 1 хүний
зардлыг НЗДТГ-ын газраас тус тус гаргасан.
Энэхүү сургалтаар харилцаа холбоо, мэдээллийн
технологид суурилсан эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, хөдөө аж ахуйн
мэдээллийн технологи, автоматжуулалтын шийдэл, сенсор технологийн хэрэглээ,
түүний сүлжээ, кибер аюулгүй байдал, мэдээллийн нууцлал зэрэг сэдвүүдийн
хүрээнд лекц, семинар, туршлага солилцох сургалтуудад хамрагдсан.
Мөн Ази-Номхон далайн Харилцаа холбооны
нийгэмлэгийн бусад гишүүн орнуудын оролцогчидтой туршлага солилцож, бүс
нутгуудад тулгамдаж буй асуудлуудтай танилцан, Япон улсын шилдэг шийдэлтэй
танилцаж, туршлага судалсан.
Арга хэмжээний үеэр Улаанбаатар хотын тухай танилцуулж,
“Монгол Улсын мэдээллийн технологийн салбарын өнөөгийн байдал, цаашдын
зорилго, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, тулгамдаж буй асуудал” сэдвээр 15
минутын илтгэл тавьсан
 
3 БНСУ, Сөүл
 
Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын
Инноваци, системийн хөгжүүлэлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн  О.Мөнхжаргал
1 2018/03/17-2018/03/25 Семинарт оролцох Дэлхийн ухаалаг тогтвортой хотуудын байгууллага (WeGO)- аас жил бүр
зохион байгуулдаг “Ухаалаг тогтвортой хотууд болон цахим засаглал” семинарт
оролцож, Сөүл хотын хөгжилтэй танилцах,
өөрийн хотод хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн талаар богино хэмжээний
илтгэл тавих, туршлага солилцох.
 
Хоёр талын нислэгийн зардлыгНЗДТГ-ын газраас, бусад зардлыг зохион байгуулагч талаас тус тус
шийдвэрэсэн.
“Ухаалаг
тогтвортой хотууд болон цахим засаглал” семинарт оролцож, Сөүлийн ухаалаг хотын шийдлийг таниулах
сургалтуудад хамрагдан, хэрэгжиж буй төсөл
хөтөлбөрүүдтэй танилцан туршлагаас судалж, Улаанбаатар хотын мэдээллийн
технологийн чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар илтгэл тавьсан.
 
4 БНСУ, Сөүл
 
Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын
Инноваци, системийн хөгжүүлэлтийн хэлтсийн  дарга Н.Батбилэг, мэргэжилтэн С.Цэвээнсүрэн
2 2018/05/14-2018/05/18 Семинарт оролцох Сөүл хотын хүний нөөцийн хөгжлийн
төвийн зохион байгуулсан “Тогтвортой
хот төлөвлөлтөд мэдээллийн технологийн програм хангамжийг ашиглах тухай” олон улсын
сургалтад оролцож, Сөүл хотын Ухаалаг тээврийн хэрэгслийн шийдэл болон
тогтвортой хот төлөвлөлттэй танилцах лекцэд хамрагдах, өөрийн хотод
хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн талаар богино хэмжээний илтгэл тавих,
туршлага судлах.
 
 
 
 
 
 
Зохион байгуулагч тал болон хувийн зардлаар
“Тогтвортой
хот төлөвлөлтөд мэдээллийн технологийн програм хангамжийг ашиглах тухай” олон улсын
сургалтад хамрагдан Сөүл хотын төлөвлөлтийн бодлого, Хотын нийтийн тээврийн
цахим систем, Хог хаягдлын байгууламжийг дахин ашиглах систем, Сөүлийн
ухаалаг хотын шийдлийг танилцуулах сургалтуудад хамрагдан, хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдтэй танилцан
туршлагаас судалж, Улаанбаатар хотоос Ухаалаг тээврийн хэрэгслийн системийг
хэрхэн нэвтрүүлэх боломжийн тухай төлөвлөгөө бэлтгэн танилцуулсан.
 
 
5 БНХАУ,  Вухань Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын
Захиргааны хэлтсийн мэргэжилтэн Т.Балдандорж
1 2018/05/04-2018/05/23 Семинарт оролцох Вухань хотын Худалдааны яамнаас
зохион байгуулсан “Хөгжиж буй
орнуудад зориулсан 3D хэвлэлийн технологи” олон улсын сургалтад
оролцож, Вухань хотын 3D
хэвлэлийн технологийн шийдэл болон 3D хэвлэлийн үйлдвэрлэл, 3D
хэвлэлийн материал, тоон загварчлалын 3D хэвлэлийн технологи, 3D принтерийн
үндсэн үйл явцтай танилцах,  лекцэнд
хамрагдах.
Зохион байгуулагч талын зардлаар “Хөгжиж
буй орнуудад зориулсан 3D хэвлэлийн технологи” олон улсын
сургалтад хамрагдан Вухань хотын 3D хэвлэлийн технологийн шийдэл болон 3D хэвлэлийн үйлдвэрлэл,
3D хэвлэлийн технологи, 3D принтерийн үндсэн үйл явцыг  танилцуулах сургалтуудад хамрагдан,
туршлагаас судалж, “Монгол улсын Мэдээллийн технологийн хөгжил” сэдвийн
хүрээнд танилцуулга хийсэн.
 

 

Recent Posts
Холбоо барих

Яг одоо онлайн туслах байхгүй байна. Зурвас үлдээнэ үү бид тун удахгүй холбогдох болно

Not readable? Change text. captcha txt