Суперкомпьютер бүтээх талаар америкчууд Хятадыг гүйцэж түрүүлэв

 In Цаг үеийн мэдээ
Америкчууд 200 петафлопсын хүчин чадалтай цахим тооцоолох машин зохион бүтээснээр суперкомпьютер зохион бүтээх талаар Хятад улсыг гүйцэж түрүүллээ. Энэ тухай Массачусетсийн технологийн дээд сургуулиас эрхлэн гаргадаг  “MIT Technology Review” сэтгүүлд мэдээлжээ.

Сэтгүүлд мэдээлснийг үзвэл, Теннеси муж улсын Оук-Риж хотод байрладаг АНУ-ын Эрчим хүчний яамны судалгааны хүрээлэнд “Summit” гэдэг нэртэй суперркомпьютерийг ажиллуулж байгаа аж. Суперкомпьютер дээд хүчин чадлаараа ажиллах үедээ нэг секундэнд 200 сая тэрбум /квадриллион/ үйлдэл хийх боломжтой. Квадриллион гэдэг нь монголоор“тунамал” гэдэг тоо бөгөөд нэг тэрбумыг нэг саяар үржүүлсэнтэй тэнцүү гэнэ.

“Summit” нь ердийн зөөврийн компьютертой харьцуулахад 1 сая дахин хурдан бөгөөд дэлхийд хамгийн хүчтэйд тооцогдож байсан Хятадын “SunwayTaihuLight” суперкомпьютераас 60 хувиар илүү хурдан юм.

Америкийн суперкомпьютерийн блокууд, дагалдах төхөөрөмжүүд нь хоёр теннисний талбайг эзлэх ба иргэний агаарын тээврийн нисэх онгоцноос хүнд жинтэй аж.

Эх сурвалж: Э.Аянзаяа
                           МОНЦАМЭ
Recent Posts

Сэтгэгдэл үлдээх

Холбоо барих

Яг одоо онлайн туслах байхгүй байна. Зурвас үлдээнэ үү бид тун удахгүй холбогдох болно

Not readable? Change text. captcha txt