“ХУР” төрийн мэдээлэл солилцооны системд “Голомт банк” нэгдлээ

 In Цаг үеийн мэдээ

Дэлхий нийтийн чиг хандлага дижитал шилжилт рүү чиглэж байгаа өнөө үед технологийн дэвшил ашиглан төрийн үйлчилгээг бүрэн автоматжуулах боломжийг бид эрэлхийлсээр байгаа билээ. 2013 онд Төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, чирэгдэлгүй хүргэх зорилгоор “ТҮЦ” машиныг нэвтрүүлж, хүнд суртал, урт дараалал, цаг хугацаа алдах зэрэг бэрхшээлийг арилгасан билээ.

Харилцаа холбоо, Мэдээллийн технологийн газар болон “Үндэсний дата төв” УТҮГ –аас төрөөс иргэд рүү чиглэсэн үйлчилгээ, үйл ажиллагааг улам хялбарчлах, цахим засаглалыг хөгжүүлэх зорилгоор дижитал үйлчилгээний үндсэн суурь болох төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системийг хөгжүүлж, энэ оны 1 дүгээр сараас үйлчилгээнд нэвтрүүлээд байна. Энэхүү систем нь Олон Улсын жишигт нийцсэн, аюулгүй найдвартай ажиллагааг хангасан бөгөөд Монгол инженерүүд хөгжүүлсэн гэдгийг онцлох нь зүйтэй. “ХУР” төрийн мэдээлэл солилцооны систем нь төр болон хувийн хэвшлийн байгууллага хооронд мэдээлэл солилцуулахдаа тогтсон нэг мэдээллийн формат, протоколыг мөрдөж ажиллана.

Тус системд хувийн байгууллагууд ч холбогдох боломжтой бөгөөд энэ нь иргэдэд төрийн болон бусад үйлчилгээний байгууллагуудаас үйлчилгээ авахад шаардлагатай лавлагаа, тодорхойлолтуудыг бүрдүүлэхэд учирдаг хүндрэлүүдийг бүрэн арилгах боломжийг бий болгох юм.

Монгол Улсын түүхэнд Төрийн дижитал үйлчилгээний суурь хэмээн тодоор тэмдэглэгдэх энэхүү системийг салбартаа тэргүүлэгч Голомт банкны хамт олон Монгол Улсын бизнесийн байгууллагуудаас анх удаа банкны бүх төрлийн үйлчилгээндээ нэвтрүүлээд байна. Та банкны үйлчилгээ авахдаа өөрийн хурууны хээгээ уншуулахад л хангалттай.

Та Голомт банкны харилцагч болох данс, карт нээлгэхдээ нэг ч бичиг баримт бүрдүүлэх шаардлагагүй юм. Мөн өмнө нь байрны зээл хүссэн харилцагч 10 төрлийн лавлагаа, бичиг баримт бүрдүүлдэг байсан бол одоо 2 төрлийн мэдээлэл бүрдүүлэх зэргээр цаг хугацааг товчилж, чирэгдлийг багасгах боломжийг төрийн мэдээлэл солилцооны “ХУР” систем олгоод байна.

Recent Posts

Сэтгэгдэл үлдээх

Холбоо барих

Яг одоо онлайн туслах байхгүй байна. Зурвас үлдээнэ үү бид тун удахгүй холбогдох болно

Not readable? Change text. captcha txt