“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний үйл явцыг орон зайн нэгдсэн системээр хянаж байна байна

 In Цаг үеийн мэдээ

“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний төлөвлөлтийг Нийслэлийн онцгой комисоос орон зайн нэгдсэн системд оруулж, бэлэн болгосон. Нийслэлийн өрх бүрээс нэг иргэнийг хамруулах уг шинжилгээ авах ажлын хэрэгжилт ямар байгааг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар уг систем дээр ирж буй мэдээлэл дээр үндэслэн хянаж, гарсан дүн шинжилгээн дээр үндэслэн зарим үүрэг, чиглэлийг өглөө. 

“Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагааны хүрээнд нийслэлийн найман дүүрэгт шинжилгээний 84 цэг, явуулын 146 багийг зохион байгуулж нийт 1414 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна. Явуулын багийн шинжилгээ авах үйл явцыг камераар шууд хянаж, GPS-ээр байршлыг нь тодорхойлж байгаа. Шинжилгээний сорьц тээвэрлэх 66 автомашиныг ч мөн уг технологийн дэвшлээр хянан ажиллаж байгаа юм. 

Түүнчлэн хатуу хөл хорионы хугацаанд иргэдэд шаардлагатай мэдээ мэдээллийг хүргэх, санал гомдлыг нь сонсох, шуурхай шийдвэрлэх үүднээс нийслэлийн Засаг даргын Тамгын газрын www.ulaanbaatar.mn албан ёсны вэб, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудсанд Chatbot үүсгэсэн. Улмаар 1800-1200 дугаарт 24 цагийн турш CallCenter ажиллаж, нийт найман сувгаар иргэдэд шаардлагатай мэдээллийг өгч байгаа. 

Өнөөдрийн 06:00-15:00 цагийн хооронд уг CallCenter-т нийт 1257 дуудлага ирсэн байна. Нийт дуудлагын 24 хувь нь автомашины зорчилт хөдөлгөөнтэй холбоотой буюу цагдаагийн байгууллага үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн байгууллагын тээврийн хэрэгслийг зорчуулахгүй байгаа талаар байсан бол, 11 хувь нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-тэй холбоотой байжээ. 

Мөн хүнсний дэлгүүр, супермаркетуудын ажиллах цагийн хуваарь, хүнс тээвэрлэлт, түгээлттэй холбоотой дуудлага мөн 11 хувийг нь эзэлсэн байна. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар болон Нийслэлийн цагдаагийн удирдах газар зэрэг байгууллага хатуу хөл хорио тогтоохтой холбоотой шийдвэрийг хэрэгжүүлэхдээ иргэдэд туслан зөвлөх байдлаар ажиллаарай. Мөн 14 чиг үүрэг бүхий байгууллагын ажилтан, албан хаагчдын 10 хүртэлх хувийг ажлын үнэмлэх, байгууллагын тодорхойлолтоор замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг хангаж ажиллах ёстой” гэсэн юм. Түүнчлэн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд нийтийн гудамж, талбайд хязгаарлалтын дэглэм сахиулан эргүүлээр үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдыг хооллох, бие засах нөхцөл боломжоор хангаж ажиллах ёстойг анхаарууллаа.

Recent Posts
Холбоо барих

Яг одоо онлайн туслах байхгүй байна. Зурвас үлдээнэ үү бид тун удахгүй холбогдох болно

Not readable? Change text. captcha txt