QR ашиглалт хангалтгүй байгаа ААН-үүдийн үйл ажиллагааг зогсооно

 In Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяраар ахлуулсан хяналтын баг Хан-Уул дүүрэгт байрлах зарим худалдаа, үйлчилгээний төвүүдийн QR платформын хэрэглээнд шалгалт явууллаа.

Шалгалтаар иргэдийн бүртгэлийн байдал хангалтгүй байсан нь тогтоогдсон тус дүүргийн 2-р хороонд байрлах Номин тав трейд ХХК-ийн Номин Агуулах Худалдаа Хан-Уул төвийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоож, хяналт шалгалтын ажиллагаа явуулсан. Улмаар холбогдох зөвлөмж заавруудыг дахин танилцуулж, үйл ажиллагааг нь эргэн нээлээ.

Нийслэлийн зүгээс өргөтгөсөн шалгалтыг ирэх өдрүүдэд эрчимжүүлэх бөгөөд иргэдийн QR бүртгэл хангалтгүй байгаа ААН-үүдэд шаардлага хүргүүлж, үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авах юм.

Иргэдийн зорчилт хөдөлгөөнийг бүртгэх замаар цар тахлын эрсдэлийг бууруулах, шуурхай арга хэмжээ авах боломжийг бүрдүүлэх зорилготой олон улсад түгээмэл ашиглагдаж буй QR платформыг ebarimt аппликэйшнээр дамжуулан хэрэглээнд нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрч байгаа.

Иргэд QR бүртгэлийг хариуцлагатайгаар тогтмол ашиглах, ААН-үүд үүнд шаардлага тавьж үйлчилж хэвших нь цар тахлаас үүдэлтэй бэлэн байдлын үед бүх нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдалд үнэтэй хувь нэмрээ оруулж буй явдал юм.

Иймд хамтдаа хариуцлагатай байж, QR бүртгэлийг хэвшил болгохыг ААН, иргэдэд хандан уриалж байна.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй  харилцах хэлтэс

Recent Posts
Холбоо барих

Яг одоо онлайн туслах байхгүй байна. Зурвас үлдээнэ үү бид тун удахгүй холбогдох болно

Not readable? Change text. captcha txt