Нийслэлийн төсвийн орлогыг нэмэгдүүлэх, ил тод нээлттэй болгох зорилгоор мэдээллийн технологийн шийдлийг нэвтрүүлхээр ажиллаж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас өгсөн үүрэг даалгаврын дагуу Нийслэлийн эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх, орлогыг бүрдүүлдэг татвар, хураамжийн гүйцэтгэлийг төсөвт төвлөрүүлэх, татварын цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, татвар төлөгчийн бүртгэлийг сайжруулах, харилцан мэдээлэл солилцох боломжийг бий болгох, мэдээллийн технологийн ухаалаг шийдлүүдийг нэвтрүүлэх боломжийг судлах зорилгоор Нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас Татварын Ерөнхий газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Татварын газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба зэрэг байгууллагуудтай цахим хурал зохион байгууллаа.
Хурлаар мэргэжлийн байгууллагуудаас шаардлагатай мэдээллийг гарган судалгаа хийж, цаашид төрийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоог сайжруулан, далд эдийн засгийг бууруулан, ил тод, тэгш шударгаар татвар төлбөр хураамжийг бүрдүүлэх төлбөр хураамжийн мэдээллийн нэгдсэн санг бий болгон хамтран ажиллах ажлын хэсэг байгуулхаар боллоо.
НИЙСЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ГАЗАР