Ачиж журамлагдсан тээврийн хэрэгслийн мэдээллийг цахимаар авдаг боллоо

 In Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Тээврийн Цагдаагийн алба, Авто замын хөгжлийн газар, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар, Мэдээлэл, технологийн газар, Ачигч автомашинуудын нэгдсэн холбоо зэрэг байгууллага хамтран тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний https://smartcar.mn/ системээр дамжуулан Тээврийн хэрэгслийг ачиж журамлах үйл ажиллагааны мэдээллийг цахимаар үзүүлэх үйлчилгээг авах боломжтой болгожээ.

Хэрэв та зөрчил гарган өөрийн тээврийн хэрэгслийг ачиж журамлуулсан тохиолдолд  Smartcar системд нэвтрэн орж тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэхтэй  холбоотой доорхи мэдээллийг харах боломжтой юм.

  • Шийдвэрийн төрөл
  • Ачиж журамлах зөвшөөрөл олгосон цагдаагийн албан хаагчын нэр
  • Зөрчлийн заалт
  • Ачилт хийсэн байршил
  • Ачиж журамлах аж ахуйн нэгжийн мэдээлэл
  • Ачиж журамлах машины мэдээлэл
  • Шилжүүлэх түр саатуулах байрны байршил
  • Шилжсэн огноо
  • Ачилт хийгдэх үед баримт болгон авсан тээврийн хэрэгслийн зураг зэрэг байна.

Цахимаар үзүүлдэг үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлснээр иргэд, тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд ачиж журамлахтай холбоотой мэдээллийг ил тод нээлттэй авах боломж бүрдэж байгаа юм.

НИЙСЛЭЛИЙН, МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ГАЗАР

Recent Posts
Холбоо барих

Яг одоо онлайн туслах байхгүй байна. Зурвас үлдээнэ үү бид тун удахгүй холбогдох болно

Not readable? Change text. captcha txt