ТҮЦ машинаас гарах лавлагаа, тодорхойлолт энгийн цаасан дээр хэвлэгдэнэ

 In Цаг үеийн мэдээ

Иргэн, хуулийн этгээдэд ТҮЦ машинаар үзүүлж буй 28 төрлийн лавлагаа, тодорхойлолт 2020 оны 4 сарын 15-ны өдрөөс эхлэн энгийн цаасан дээр гардаг болно.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2019 оны 84 дүгээр тушаалаар батлагдсан Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягтын дагуу дээрх өөрчлөлт орж байгаа юм байна.

ТҮЦ машинаас гарсан лавлагаа, тодорхойлолтын зүүн доод буланд байрлах  QR кодыг уншуулж үнэн зөв байдлыг шалгах боломжтой аж.

Энгийн цаасан дээр хэвлэгдэн гарах 28 төрлийн лавлагаа, тодорхойлолтын жагсаалт:

Үйлчилгээ 
1төрсний бүртгэлийн лавлагаа
2иргэний үнэмлэхийн лавлагаа
3оршин суугаа хаягийн лавлагаа
4гэрлэлтийн бүртгэлгүй эсэх лавлагаа
5гэрлэлтийн бүртгэлтэй тухай лавлагаа
6гэрлэлт цуцлалтын тухай лавлагаа
7эд хөрөнгөтэй эсэх лавлагаа
8үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа
9хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа
10хуулийн этгээдгүй тухай лавлагаа
11татварын лавлагаа
12гаалийн байгууллагад өртэй эсэх тухай лавлагаа
13валютын ханшийн лавлагаа
14тээврийн хэрэгслийн жолоодох эрх сэргээх үйлчилгээ
15тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн үнэмлэхийн лавлагааны үйлчилгээ
16жолоодох эрхийн лавлагаа 
17мэргэшсэн жолоочийн лавлагаа
18тээврийн хэрэгслийн лавлагаа /өмнө нь өмчилж байсан эсэх/
19ачааны автомашинд “ЕС” зөвшөөрөл олгох үйлчилгээ
20ачааны машины зөвшөөрлийн баримт авах 
21нийгмийн даатгалын шимтгэл төлөлт 
22нийгмийн даатгалын тэтгэврийн эрх 
23нийгмийн даатгалын ажил олгогч  
24нийгмийн даатгалын нэрийн данс
25Төрийн үйлчилгээний цахим системд нэвтрэх эрх
26цахилгааны төлбөр төлөх 
27Шүүхийн шийдвэрээр төлбөргүй эсэх лавлагаа 
28Боловсролын бичиг баримтын лавлагаа 
Recent Posts
Холбоо барих

Яг одоо онлайн туслах байхгүй байна. Зурвас үлдээнэ үү бид тун удахгүй холбогдох болно

Not readable? Change text. captcha txt