Төрийн үйлчилгээг цахимаар авах нь таньд олон талын ашигтай

 In Цаг үеийн мэдээ

Томуу, томуу төст өвчлөл болон шинэ төрлийн коронавирусийн халдвараас хүн амыг урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр нийслэлээс олон арга хэмжээ авч ажиллаж байгаа энэ цаг үед иргэн та төрийн үйлчилгээ авах гэж заавал төрийн байгууллага явахаас илүү мэдээллийн технологийн дэвшилтэт системүүдийг ашиглан цаг зав, мөнгөө хэмнэх боломжтой юм. Өөрөөр хэлбэл, цаг хугацаа, орон зайнаас үл хамаарч нийслэлээс үзүүлж буй төрийн үйлчилгээг цахимаар доорх хувилбараар авах боломжтой.

Тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn систем ашиглан иргэн та автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, QPay үйлчилгээгээр дамжуулан төлбөрөө төлөх бүрэн боломжтой. Мөн үйлчилгээг ухаалаг утасны “Smartcar” аппликейшн болон  Татварын ерөнхий газрын https://e-tax.mta.mn/ , https://itax.mta.mn/home цахим хуудас ашиглаж авч болно.

Таны эзэмшиж буй автомашины улсын дугаар

1,6 тоогоор төгссөн бол НЭГДҮГЭЭР сард

2,7 тоогоор төгссөн бол ХОЁРДУГААР сард

3,8 тоогоор төгссөн бол ГУРАВДУГААР сард

4,9 тоогоор төгссөн бол ДӨРӨВДҮГЭЭР сард

5,0 тоогоор төгссөн бол ТАВДУГААР сард тээврийн хэрэгслийн албан татвараа төлнө.

Нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн eservice.ulaanbaatar.mn портал. Уг порталаар нийслэлийн 7 байгууллагын 51 үйлчилгээг цахим хэлбэрээр хүлээн авч байгаагаас гадна өргөдөл гомдол хүлээн авах, үйлчилгээний төлбөрийг цахимаар төлөх, үйлчилгээний шийдвэрлэлтийн явцад хяналт тавих, үнэлгээ өгөх, өргөдөл гомдол, санал хүсэлт өгөх, үйлчилгээний хоног хугацаа шат дамжлагыг багасгах зэрэг олон давуу талтай.

Иргэдээс төрийн үйлчилгээний талаар ирүүлсэн санал, гомдол, хүсэлтэд үйлчилгээ үзүүлэгч байгууллагаас хариу өгөх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилго бүхий “Check my service” гар утасны аппликэйшн. Тус аппликэйшныг ашиглан нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдол, санал, хүсэлтийнхээ холбогдох зураг, баримт материалаа хавсарган хэзээ ч хаанаас ч илгээн богино хугацаанд шийдвэрлүүлэх боломжтой. Гаргасан өргөдөл, гомдлыг зохих ёсны байгууллагууд шийдвэрлэсний дараа тухай гомдол гаргасан иргэнд утсаар нь холбогдож хариуг өгөх юм.

НИЙСЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ГАЗАР

Recent Posts
Холбоо барих

Яг одоо онлайн туслах байхгүй байна. Зурвас үлдээнэ үү бид тун удахгүй холбогдох болно

Not readable? Change text. captcha txt