НМТГ-ын дарга О.Чинзориг: Нийслэлийн иргэд төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй гар утаснаасаа, гэрээсээ авч болдог боллоо

 In Цаг үеийн мэдээ

“Төрийн үйлчилгээний  Цахим шилжилт” системийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр нийслэлийн Нэгдсэн үйлчилгээний Дүнжингарав салбарт боллоо. Системийн нээлтэнд нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзоригийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахын тулд бид Нийслэлийн “Төрийн үйлчилгээний  Цахим шилжилт” төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүний үр дүнд ННЗБ-ууд цахим хэлбэрээр өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулах, иргэддээ төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэн хурдан шуурхай, орон зай, цаг хугацаанаас үл хамаарсан үйлчилгээг үзүүлэх боломжийг бүрдүүлсэн шинэхэн бүтээгдэхүүнийг өнөөдөр танилцуулахад бэлэн болоод байна.

 Eservice.ulaanbaatar.mn “Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн портал” юм. Энэхүү порталаар  төрийн үйлчилгээний талаархи мэдээ, мэдээлэл авах, онлайнаар үйлчилгээний хүсэлт захиалах, төлбөр төлөх, үйлчилгээний процесст хяналт тавих, үнэлгээ өгөх зэрэг төрөөс үзүүлж байгаа олон төрлийн үйлчилгээг авах бололцоотой юм.

Нийслэлийн Цахим шилжилт өдрөөс өдөрт эрчимтэй явагдаж олон зуун мянган иргэд төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй гар утаснаасаа, гэрээсээ авч байна. Бид богино хугацаанд амжилт үзүүлсэн гол суурь хүчин зүйл нь Иргэдийн оролцоо, Хотын удирдлагын цахим манлайлал хамтын ажилллагаа, Мэргэжлийн баг хамт олны сайн гүйцэтгэл байлаа.

Мөн бид энэ системийн тусламжтайгаар Төрийн үйлчилгээний загварыг шинэчилж иргэд гүйж өөрийнхөө талаар мэдээллийг цуглуулдаг биш төрийн байгууллагууд хамтарч мэдээллээ солилцон иргэддээ төрийн үйлчилгээг үзүүлэх боломжийг бүрдүүллээ. Нэг үйлчилгээг цахимжуулахад үйлчилгээнд оролцож байгаа байгууллагуудын цахим мэдээллийн бодит цаг хугацааны солилцоо, төлбөр тооцооны шийдэл, аюулгүй байдал, дэд бүтэц гээд бараг төрийн бүхий л байгууллагууд хамтарч ажилладаг. 

Бид цаашид Эстони шиг, Гүрж шиг, Орос улс шиг цахим засаглалаар тэргүүлж авлигал, хүнд суртлыг халж бизнес эдийн засгийн бүхий л салбарыг эрүүлжүүлэх боломж  байна.

 Хамтарч ажилласан бүх байгуулагууддаа талархал илэрхийлье.

Recent Posts

Сэтгэгдэл үлдээх

Холбоо барих

Яг одоо онлайн туслах байхгүй байна. Зурвас үлдээнэ үү бид тун удахгүй холбогдох болно

Not readable? Change text. captcha txt