“ICT-EXPO-2018” үзэсгэлэн Мишээл экспо төвд 9-р сарын 30, 10-р сарын 01,02-ний өдрүүдэд болно
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ICT-Expo-2018” үзэсгэлэн 9-р сарын 30, 10-р сарын 01, 02-ний өдрүүдэд Мишээл экспо төвд болох гэж байна. Үзэсгэлэнг Засгийн газрын тохируулагч агентлаг – Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас “ДИЖИТАЛ ХӨГЖИЛД ХАМТДАА” уриан дор 12 дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцож, техник технологийн дэвшил, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд танилцуулна. Хамтран зохион байгуулагчаар Харилцаа холбооны зохицуулах хороо, Ерөнхий ивээн тэтгэгчээр үүрэн холбооны Мобиком корпораци, Юнител групп, Скайтэл групп оролцож байна.
Үзэсгэлэнгийн үеэр мэдээлэл технологийн салбарын хөгжлийн чиг хандалага, нийгэмд үзүүлж буй үр нөлөөллийн талаар дараах сэдвийн хүрээнд Форум зохион байгуулагдана. Үүнд:
“Digital finance” буюу цахим санхүү /10-р сарын 01/
“Digital Content” цахим контент /10-р сарын 01/
“Digital future” цахим ирээдүй /10-р сарын 02
Дижитал хэрэглэгч- Эрүүл мэнд /10-р сарын 02 /
Энэхүү үзэсгэлэн нь харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын байгууллагуудаас хүссэн мэдээ, мэдээллээ олж авах, олон нийтэд түгээхийг хүссэн байгууллагуудад нээлттэй бөгөөд энэхүү арга хэмжээнд оролцохыг хүсвэл www.ictexpo.mn сайтад хандан, цахимаар бүртгүүлэх боломжтой.
Хэрэглэгч, үйлчлүүлэгч та бүхнийг харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцахыг урьж байна.
Үзэсгэлэнгийн үеэр МУБИС-аас Мишээл экспо төвийн чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ.