ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар Фэйсбүүк компанийн төлөөллийг хүлээн авч уулзлаа

 In Цаг үеийн мэдээ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар өнөөдөр Фэйсбүүк компанийн Хонконг, Тайвань, Монголыг хариуцсан бодлогын газрын захирал Жорж Чэн, Ази, Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдал хариуцсан захирал Жеф Ву тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Ази Номхон далайн бүс болон Монгол Улсын фэйсбүүк хэрэглээний тухай ерөнхий мэдээллийг захирал Жорж Чэн өглөө. Мөн фэйсбүүкийн үйлчилгээний стандартын талаар танилцууллаа.

Монгол Улс нийт 1,5 сая гаруй фэйсбүүк хэрэглэгчтэй. Фэйсбүүк нь үг хэлэх, үзэл бодлоо хуваалцах талбар болсон. Гэсэн ч хуурамч хаяг, худал мэдээ мэдээлэл нь нийгмийн сэтгэл зүйг эвдэх, ялангуяа хүүхэд, залуучуудын хүмүүжил төлөвшилд сөргөөр нөлөөлж, тэднийг хуурч залилан цахим гэмт хэргийн хохирогч болох эрсдэл байна гэдгийг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар тэмдэглээд хуурамч хаягийг цэгцлэх, зүй бус явдлаас урьдчилан сэргийлэхэд хамтарч ажиллах хүсэлт тавилаа.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын ухаалаг утасны хэрэглээг хязгаарлах шийдвэр гаргасан. Ухаалаг утас сурагчдыг цахим гадуурхалд өртөх эрсдэлийг нэмэгдүүлж байгааг хэлж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Recent Posts

Сэтгэгдэл үлдээх

Холбоо барих

Яг одоо онлайн туслах байхгүй байна. Зурвас үлдээнэ үү бид тун удахгүй холбогдох болно

Not readable? Change text. captcha txt