Нийтийн эзэмшлийн гудамж, талбайн гэрэлтүүлгийн шонгоор дамнуулан татсан кабелиудын ашиглалт үйлчилгээг зохицуулах журамын төсөлд санал авах

Showing 8 comments
  • Tumenbayar
    Reply

    Хотын өнгө үзэмж болон иргэдийн амь насанд аюул учруулах хэмжээнд хүрч байгаа тул цэгцлэх нь зүйтэй юм.

  • Шаабар
    Reply

    Ийм хууль боловсруулсанд талархаж байна. Гэхдээ хуулийн төсөлд иргэдийн эрх ашгийг хамгаалсан, тэдэнд учирсан хохиролыг хэрхэн барагдуулах талаар тодорхой заалт тусгагдсангүй. Ихэвчлэн иргэдээр хохиралыг төлүүлэх, тасан шугамыг нь буулгах салгах, төлбөр хураамж авах гэхчлэн жирийн иргэдэд халгаатай заалтууд түлхүү тусгагдсаныг эргэж харах шаардлагатай. Би өөрт тохиолдоод буй жишээг энэ хуулинд хэрхэн зохицуулсныг хайгаад нааштай заалт олсонгүй. Манай байшингийн яг орой дээгүүр өндөр хүчдэлийн \380 \ шугам явдаг бөгөөд байшингийн дээвэрт наалдан шүргэж байдаг. Холбогдох газруудад хэлээд тусыг олоогүйгээр үл барам шугаман дор байшингаа барьсан хохь чинь гэх шахам хариу сонссоор – жил болж байна. Гал командад хандахаар түймэр гарсан үед нь бид унтраана. Тэгээгүй бол хамаагүй гэх. Уг нь би дээрх шугам татахаас 10 шахам жилийн өмнө газар авсан хүн. Иймэрхүү жишээ олон бий. Хуулиар ийм л асуудлыг шийдэхгүй юм бол дандаа салгах, таслах, торгох буулгах, хураамж авах байдлаар хандаад байж боломгүй.

  • жамбал
    Reply

    Тариф чинь арай л өндөр байна даа Нэг гэрлийн багана 8000/4000/ өндөр байна. Манай холбооны агаарын шугамын баганын түрээс 1000 төг байдаг юм шүү

  • Л.Аюуш
    Reply

    Сайн байна уу. Асуух зүйл байна. Гудамж талбайг камержуулж байна гээд 9 давхарын байшнгийн дээвэр дээрээс гудамжны шонгийн мод руу цахилгааны бүдүүн хар утас татаад байна. Манай гэр хойд, зүүн гэсэн зөвхөн 2 зүгт харсан цонхтой. Ихэнх айлуудын цонх 2 зүгт байдаг шүү дээ. Гэтэл манай гэрийн энэ 2 зүгт хоёуланд нь буюу хойд зүгт 2 эгнээ утас, зүүн талд 1 эгнээ утас татлаа. Манайх 9-р давхрын айл учраас дээврээс татсан утас цонхтой маш ойрхон унжаад, цонхон дээр нүүрэн дээр байнгын бүдүүн хар утас унжаастай, салхинд савалж хөдлөөд үнэн ядаргаатай байнаа. Камержуулж байна гээд айлуудад ингэж дарамт түвэг учруулж болохгүй шүү дээ. Тэгээд ч маш бүдүүлэг бохир харагдаж байна. Байшин болгоноос л утас унжуулсан тэр нь салхинд савалсан ийм балиар юм хийж хотын өнгө төрхийг гутааж болохгүй шүү дээ. Маш болхи заваан харагдаж байна. Энэ гомдлыг хэнд хаана гаргах вэ. Хэрэв танайх мэдэх бол айлуудын цонхны үзэгдэх орчинд садаа болгохгүйгээр наад ажлаа зохион байгуул гэж үүрэг дааргавар өгөөчээ. Камержуулах чухал байх гэхдээ айлуудад ингэж түвэгтэй болгож болохгүй. Наад утас татдаг ажлаа жаахан урлагтай соёлтой хийлгэл дээ. Иргэдэд зориулж ажиллаж байгаа бол иргэдээ бодож ажлаа хий л дээ. Гантөмөр даргад нь очиж хэлэх үү. Баярхүү даргад нь хэлэх юм уу. Хэнд хандах нь ч ойлгомжгүй үнэн түвэгтэй хэцүү юмаа.

pingbacks / trackbacks

Сэтгэгдэл үлдээх

Холбоо барих

Яг одоо онлайн туслах байхгүй байна. Зурвас үлдээнэ үү бид тун удахгүй холбогдох болно

Not readable? Change text. captcha txt