Газар зүйн мэдээллийн системд суурилсан нийслэлийн дундын мэдээллийн санг үүсгэж, нийтийн хэрэглээнд нэвтрүүлэх боломжтой боллоо
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр газар зүйн мэдээллийн системд суурилсан Нийслэлийн дундын мэдээллийн санг өргөжүүлж, нийтийн хэрэглээнд нэвтрүүлэх ажил хийгдлээ. Уг системийг нэвтрүүлсэнээр орон зайн мэдээллийн нэг суурь бүхий бааз бий болох, байгууллага хоорондын мэдээллийн урсгал үр ашигтай хурдан шуурхай болж, мэдээлэлд дүн шинжилгээ, нарийн тооцоолол хийх, хотын төлөвлөлтийг газар зүйн мэдээллийн санд тулгуурлан хийх, иргэдийг хот төлөвлөлтийн мэдээллээр хангах боломж бүрдэж байгаа юм.
Мөн түүнчлэн улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажлын талаарх мэдээ, мэдээллийг иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй болгож, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа авлигаас урьдчилан сэргийлэх зорилтыг биелүүлэхэд дэмжлэг болохын зэрэгцээ нийслэлийн иргэд олон нийтэд тулгардаг нийтлэг бэрхшээлүүд болох сургууль, цэцэрлэгийн хүртээмж, авто замын түгжрэл, агаарын бохирдолын тархац зэрэг мэдээллийг газар зүйн байршил дээр харах боломж бололцоо бүрдэж байгаа юм.