Огноо: 2019 оны 01 дүгээр сарын 02-ний өдөр
Тендер шалгаруулалтын нэр: “Нийслэлийн нэгдсэн шилэн кабелын сүлжээний засвар үйлчилгээ, арчлалт хамгаалалт хийх“
Тендер шалгаруулалтын дугаар: ННСАҮГ/20190118
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Мэдээллийн технологийн газар эрх бүхий тендерт оролцогчдоос “Нийслэлийн нэгдсэн шилэн кабелын сүлжээний засвар үйлчилгээ, арчлалт хамгаалалт хийх“ тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн ажлын 5 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: 2018 оны борлуулалтын орлогын дундаж нь тухайн багцад санал болгож буй үнийн дүнгийн 50%-с багагүй байх шаардлагатай.
Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх Б ангиллын тусгай зөвшөөрөл.
Тендерийг 2019 оны 01 дүгээр сарын 10-ний өдрийн 09 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 01 дүгээр сарын 10-ний өдрийн, 09 цаг 15 минутанд нээнэ.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Ц. Жигжиджавын гудамж-9, Бага тойруу-15160, “Хангарди ордон”-ны 7 дугаар давхар, “Нийслэлийн Мэдээллийн Технологийн Газар”, 704 тоот өрөө, Холбоо барих утасны дугаар: 11-330899, 11-330844