Огноо : 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: “ Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын орон зайн дундын мэдээллийн сангийн дэд бүцэц, програм болон техник хангамжийн өргөтгөл, сургалт” ажил
Тендер шалгаруулалтын дугаар: НМТГ-18/007
Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас эрх бүхий тендерт оролцогчдоос “Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын орон зайн дундын мэдээллийн сангийн дэд бүцэц, програм болон техник хангамжийн өргөтгөл, сургалт” ажлын тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү барааны тендер шалгаруулалт нь Цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу. Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50 000 (тавин мянга) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ:
Сүүлчийн 2 жил /2016, 2017 он/-ийн борлуулалтын орлогын дундаж нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 100 %-иас багагүй байна.
Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо:
Сүүлийн 2 жил буюу 2016, 2017 оны аль нэг жилд дор хаяж нэг удаа тендерт санал болгож буй үнийн дүнгийн 100 % -иас багагүй ижил төстэй ажил хийсэн байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:
Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 %-иас багагүй байна.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:
Сүүлийн 2 жил /2016, 2017 он/-ийн аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг тендерийн материалдаа хавсарган ирүүлнэ.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Үгүй
Тендерийн баталгааны үнийн дүн: 2.585.000 /хоёр сая таван зуун наян таван мянга/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Цахим тендерт оролцогч цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулна. Тендерийг 2018 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн 11:00 цагаас өмнө системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн 11:30 цагт Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын хурлын өрөөнд нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
Дотоодын давуу эрх тооцно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Ц. Жигжиджавын гудамж-9, Бага тойруу-15160, “Хангарди ордон”-ны 7 дугаар давхар, “Нийслэлийн Мэдээллийн технологийн газар”, 704 тоот өрөө, Холбоо барих утасны дугаар: 11-330899, 11-330844
Цахим хаяг: www.tender.gov.mn, www.it.ulaanbaatar.mn