- Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын болон нийслэлийн цахим үйлчилгээний цогц системийг хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлэх зорилгоор
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр “Тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний системийн хөгжүүлэлт III шат” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах
зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
- Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх компани нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллүүдийг баталгаажуулан ирүүлнэ.
Үүнд:
- Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн баталгаажсан хуулбар;
- Үндэсний татварын цахим системийг ашиглан татварын тодорхойлолт;
- Нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт;
- Санхүүгийн тайлан аудитын байгууллагаар баталгаажсан (2017 он);
- Программ хангамжийн чиглэлээр ажиллах мэргэжлийн боловсон хүчинтэйг нотлох дэлгэрэнгүй тайлбар, танилцуулга (анкет);
- Харилцагч банкнаас ирүүлсэн өртэй эсэх талаар тодорхойлолт;
- Ижил төрлийн ажлын туршлагын талаарх мэдээлэл (2016, 2017);
- Ирүүлсэн мэдүүлэгт үндэслэн саналын урилга болон ажлын даалгаврыг хүргүүлэх зөвлөхийн хураангуй жагсаалтыг гаргаж нийслэлийн Мэдээллийн технологийн газар, Худалдан авах ажиллагааны газрын цахим хуудсаар зарлана. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2018 оны 04 -р сарын 23 -ны өдрийн 15 цаг 00 минут хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2018 оны 04 -р сарын 23 -ны өдрийн 15 цаг 30 минут-ны дотор ирүүлнэ үү.
Хаяг:Монгол, Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг , Ц. Жигжиджавын гудамж-9, “Хангарди ордон”, , Утас: 11-33-08-44 , Факс: 11-33-08-44,
Имэйл хаяг: support@ulaanbaatar.mn Веб сайт: it.ub.gov.mn