Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд үйл ажиллагаандаа тоон гарын үсэг нэвтрүүллээ

 In

Мэдээлэл технологийн салбар хурдацтай хөгжиж байгаа энэ үед интернэт орчинд төрийн үйлчилгээ авах, гэрээ хэлцэл хийх болон албан бичиг илгээх, хүлээн авах зэрэг олон төрлийн хэрэгцээ үүсч байна. Эдгээр хэрэгцээг хангахад цахим орчинд холбогдсон хүмүүс хоорондын итгэлцлийг бий болгох, мэдээллийг аюулгүй дамжуулах, нууцлан хамгаалах, бүрэн бүтэн байдлыг хангах, цахим орчинд иргэнийг таних, аливаа үйлдэл, хэлцэл, баримт бичгийн эзэн, эх сурвалжийг тогтоох, түүнээсээ үл татгалзах шинжийг хангах зайлшгүй шаардлага тулгаран гарч байна. Иймд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлдэг үйлчилгээ, албан бичиг, иргэд аж ахуй нэгжүүдэд үзүүлэх үйлчилгээнд тоон гарын үсгийг нэвтрүүллээ. Ингэснээр үйл ажиллагааны зардал, бичиг хэрэг, шуудан хүргэлт, архивын зардлыг багасгах, нийслэлээс үзүүлж буй үйлчилгээний шийдвэрлэлтийн явц хурдсах, үйлчилгээний хүртээмж чанар сайжирч цаашид нийслэлээс үзүүлж буй үйлчилгээг онлайнаар үзүүлэх боломжтой боллоо.

Recent Posts
Холбоо барих

Яг одоо онлайн туслах байхгүй байна. Зурвас үлдээнэ үү бид тун удахгүй холбогдох болно

Not readable? Change text. captcha txt