Нийслэлийн дата төвийг шинэчлэн зохион байгуулав
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын цахим мэдээллийн сангийн аюулгүй байдал, найдвартай ажиллагааг хангах, мэдээлэл солилцох, төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээг түргэн шуурхай, нэг цэгээс үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн дата төвийг 2011 онд байгуулсан.
Одоогоор сервер, систем болон гадаад, дотоод сүлжээ, шилэн кабелийн үндсэн тоног төхөөрөмжүүдийн өдөр тутмын хэвийн найдвартай ажиллагааг ханган ажиллаж байна.
Мэдээлэл технологи хурдацтай хөгжиж буй өнөө үед мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хадгалах тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, сүлжээ, серверийн хэвийн найдвартай ажиллагааг хангахад стандартын шаардлага хангасан өрөөний зай багтаамжийг нэмэгдүүлэв.
Ингэснээр өрөөний зохион байгуулалт стандартын бус, тоног төхөөрөмж нь хэт шахуу байрласны улмаас нэмэлт тоног төхөөрөмж суурилуулах боломжгүй, хөргөлт, чийгшүүлэгч систем бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжгүй, засвар үйлчилгээ үзүүлэхэд хүндрэлтэй зэрэг асуудлууд үүсэж байсныг шийдвэрлэсэн.