Огноо: 2022-04-05

Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газар нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос “НИЙСЛЭЛИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН ЗАХИРАМЖЛАЛЫН БАРИМТ БИЧГИЙН МЭДЭЭЛЛИЙН UB LEGAL ИРГЭНИЙ ВЕБ СИСТЕМ БОЛОН QR БҮРТГЭЛИЙН ДЭД СИСТЕМИЙН СЕРВЕР, МЭДЭЭЛЛИЙН САНГИЙН АЮҮЛГҮЙ БАЙДЛЫН ХАМГААЛАЛТ, ӨРГӨЖҮҮЛЭЛТ /DB SERVER SECURITY/-ИЙН ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ, АРЧИЛГААГ ХИЙХ, ХЭВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХАНГАХ АЖЛЫН ДААЛГАВАР”-ийн ажлыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Үнийн санал ирүүлэх ажлын даалгавар болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.

Үнийн саналыг 2022 оны 04 дугаар сарын 12-ны өдрөөс өмнө Нийслэлийн цахим хөгжил, мэдээллийн технологийн газар (Хангарди ордон 704 тоот, 11-330844) хаягаар ирүүлнэ.

Үнийн саналыг 2022 оны 04 дугаар сарын 12-ны өдрийн 11 цаг 00 минутад нээнэ.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Ц.Жигжиджавын гудамж-9, Хангарди ордон 7 дугаар давхар Нийслэлийн цахим хөгжил, мэдээллийн технологийн газар

(704 тоот, Холбоо барих утас: 11-330844, info@ulaanbaatar.mn)

Холбоотой мэдээнүүд
Холбоо барих

Яг одоо онлайн туслах байхгүй байна. Зурвас үлдээнэ үү бид тун удахгүй холбогдох болно

Not readable? Change text. captcha txt