Огноо: 2022-04-05
Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газар нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос “НИЙСЛЭЛИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН ДОТООД УДИРДЛАГЫН UB ERP СИСТЕМИЙН СЕРВЕР, МЭДЭЭЛЛИЙН САНГИЙН АЮҮЛГҮЙ БАЙДЛЫН ХАМГААЛАЛТ, ӨРГӨЖҮҮЛЭЛТ /DB SERVER SECURITY/-ИЙН ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ, АРЧИЛГААГ ХИЙХ, ХЭВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХАНГАХ АЖЛЫН ДААЛГАВАР”-ийн ажлыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Үнийн санал ирүүлэх ажлын даалгавар болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.
Үнийн саналыг 2022 оны 04 дугаар сарын 12-ны өдрөөс өмнө Нийслэлийн цахим хөгжил, мэдээллийн технологийн газар (Хангарди ордон 704 тоот, 11-330844) хаягаар ирүүлнэ.
Үнийн саналыг 2022 оны 04 дугаар сарын 12-ны өдрийн 11 цаг 00 минутад нээнэ.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Ц.Жигжиджавын гудамж-9, Хангарди ордон 7 дугаар давхар Нийслэлийн цахим хөгжил, мэдээллийн технологийн газар
(704 тоот, Холбоо барих утас: 11-330844, info@ulaanbaatar.mn)