Огноо: 2021 оны 11 дүгээр сарын 24
ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА
Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос “Мэдээллийн аюулгүй байдлыг хангах, цахим халдлагаас хамгаалах тоног төхөөрөмжийн програм хангамжийн лиценз сунгах /Barracuda/” ажлыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Үнийн санал ирүүлэх ажлын зураг, техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.
Үнийн саналыг 2021 оны 12 дугаар сарын 03-наас өмнө Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар (Хангарди ордон 704 тоот, 11330844) хаягаар ирүүлнэ.
Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 15 цаг 00 минут-д нээнэ.
Дотоодын давуу эрх тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Ц.Жигжиджавын гудамж-9, Хангарди ордон
7 дугаар давхар Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар
(704 тоот, Холбоо барих утас: 11330844)