Цахим үйлчилгээний smartcar.mn системийг өргөжүүлж, үйлчилгээг нэмэгдүүлнэ

 In Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлд бүртгэлтэй бүх төрлийн тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг ирэх тавдугаар сарын 31-ний өдрийг хүртэл зохион байгуулж байна. Энэхүү ажлын хүрээнд Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон www.smartcar.mn цахим хуудсанд хандаж, цаг хугацааг хэмнэн, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, зам ашигласны төлбөрийг аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн картаар болон банкны QPay үйлчилгээгээр төлбөрөө төлөх боломжтой болсон.

Иргэдийн цаг завыг хэмнэж, талархлыг хүлээсэн SMARTCAR аппликейшн болон www.smartcar.mn цахим хуудсаар энэ оны эхний улиралд 4437 иргэн татвар хураамжаа төлсөн байна.

Цаашид www.smartcar.mn системийг өргөжүүлэн Авто тээврийн хэрэгслийн жолоочийн жолоодох эрхийн оноог шалгах, эзэмшигчийн утасны дугаараар холбогдох, авто тээврийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий нийслэлийн байгууллагын мэдээлэл авах, торгуулийн төлбөрийг онлайнаар төлөх зэрэг үйлчилгээг нэмж оруулахаар ажиллаж байна гэж нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

Recent Posts

Сэтгэгдэл үлдээх

Холбоо барих

Яг одоо онлайн туслах байхгүй байна. Зурвас үлдээнэ үү бид тун удахгүй холбогдох болно

Not readable? Change text. captcha txt