• Иргэний бүртгэлийн улсын нэгдсэн сүлжээ төслийн нэвтрүүлэлт, суурилуулалт
  • Иргэний шинэчилсэн бүртгэл төслийг хэрэгжүүлэх ажил
  • Иргэний цахим үнэмлэх олгох техник эдийн засгийн үндэслэл боловсруулах
  • Эд хөрөнгийн бүртгэлийн цахимжуулалтын техник хангамжийг хариуцах, бүртгэлийн үйлчилгээнд нэвтрүүлэх ажил
  • Улсын бүртгэл, мэдээллийг сайжруулах цахим архив төслийг хэрэгжүүлэх, бүртгэлийн үйл ажиллагааг хөнгөвчлөх технологийн шийдлийг гаргах болон шинэчлэн боловсруулах ажил
  • Сонгогчдын нэрсийн жагсаалт гаргах
  • ННЗБ-уудын улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлуудын санхүүжилт, гүйцэтгэгч, үйл ажиллагааны явцыг нээлттэй мэдээлэх орон зайн мэдээлэлд суурилсан систем https://open.ulaanbaatar.mn
  • Нийслэлийн Төрийн өмчийн цэцэрлэгийн хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийн систем https://tsetserleg.ulaanbaatar.mn
  • Албан хэрэг хөтлөлтийн систем https://edoc.ulaanbaatar.mn
  • Тээврийн хэрэгсэлийн нэгдсэн цахим үйлчилгээний систем https://smartcar.mn/
  • ННЗБ-уудын албан хаагчдад Тоон гарын үсгийг нэвтрүүлэх ажил
  • “Нийслэлийн Цахим шилжилт” төсөл
  • Төрийн үйлчилгээний “Цахим шилжилт” төсөл
  • Нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн портал систем https://eservice.ulaanbaatar.mn     
  • ННЗБ-уудын дотоод удирдлагын систем https://erp.ulaanbaatar.mn

Мөн иргэн, аж ахуйн нэгжийн гаргасан өргөдөл гомдлыг 12 эх үүсвэрээр бүртгэн авч тус системээр шийдвэрлэлтийн байдалд хяналт тавих боломжтой болсон. 2020 оны 9 дүгээр сарын байдлаар модулиудын ашиглалт үүрэг даалгавар 3738, үйл явдал 1103, хурал уулзалт 700, судалгаа 165, ажлын хэсэг 139 үүсгэн ажилласан байна. Түүнчлэн

1. Эрүүл аюулгүй байдлын индексийн шалгуур үзүүлэлтийг тооцоолох програм хангамжийг боловсруулж, нэвтрүүлэх

2. Нийслэлийн нэгдсэн сүлжээнд аудит хийх  /Нийслэл, дүүрэг, хороодын түвшинд/

3. Нийслэлийн нэгдсэн сүлжээний төгсгөлийн төхөөрөмжүүдийг шинэчлэн суурилуулах, зангилаа хэсгүүдэд тоног төхөөрөмжүүдийг авч суурилуулах

4. Нутгийн захиргааны байгууллагуудад Видео хурлын систем нэвтрүүлэх

5. Нийслэлийн дата төвийн нууцлал хамгаалалтын системийг бий болгох, суурилуулж нэвтрүүлэх, хяналтын төв бий болгох

6. Нийслэлийн нэгдсэн сүлжээнд холбогдоогүй байгаа дүүргүүдийг нэгдсэн сүлжээнд холбох

7. Дата төвийн ерөнхий дизайн боловсруулах, дата төвийн нууцлал хамгааллын шийдэл боловсруулах

8. Үйлдлийн систем, мэдээллийн сан, үүлэн тооцоолуур, нэгдсэн хадгалалт, хяналтын системийн багц програм хангамж, Мэдээлэл хадгалах дэд систем бий болгох ажлыг тус тус удирдан зохион байгуулсан. 

9. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, Сайжруулсан шахмал түлш хэрэглэж буй айл өрхүүдийн мэдээллийн санг үүсгэх ажлын хүрээнд нийслэлийн төвийн 6 дүүргийн сайжруулсан түлш борлуулах 286 цэг, 180,000 өрхийн хэрэглээ, 418 аж ахуйн нэгжийн хэрэглээ, түлш тээвэрлэх 1985 автомашины байршил тогтоох мэдээллүүдийг нэгтгэсэн http://ttt.mn/   системийг нэвтрүүлсэн бөгөөд сайжруулсан шахмал түлшний картын бүртгэл хяналтыг хийх боломжоор хангаж ажилласан.

Нийслэлийн хот байгуулалт дундын мэдээллийн санд суурилсан Орон зайн дүн шинжилгээний систем https://ulaanbaatar.maps.arcgis.com/  

Иргэний зорчилт бүртгэлийн https://qr.ulaanbaatar.mn  систем

ХАТУУ ДЭД БҮТЦИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР

Түүнчлэн Нийслэлийн харьяа газруудын үйл ажиллагаандаа ашиглаж буй мэдээллийн системийг дахин загварчилж орчин үеийн ухаалаг нэгдсэн системд шилжүүлэн Улаанбаатар хотын “НЭГ ТАРХИ” мэдээллийн нэгдсэн системийг бий болгох замаар захиргааны цомхон бүтэцтэй, соёлтой шуурхай үйлчилгээтэй, иргэдийн ажиллаж амьдрахад таатай, аюулгүй ухаалаг хот байгуулахад шаардлагатай МХХТ-ийн дэд бүтцийг бий болгох зорилтыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

1.         Цахим засаглал/Төрийн үйлчилгээ

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа, албан хаагчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн, төрийн үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгжид түргэн шуурхай, ил тод байдлаар хүргэх боломжийг бүрдүүлсэн, ил тод ойлгомжтой үйл ажиллагаа, төрийн  үйл ажиллагааны соёлтой орчинг бий болгох цахим засаглалын цогц шийдэл нэвтрүүлэх.

 2.     Ухаалаг тээвэр

Нийслэл хотын хэмжээнд замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэлтэй холбоотой харилцааг технологийн шийдлийн тусламжтайгаар сайжруулах, цогц шийдэл нэвтрүүлэх бөгөөд ингэснээр тээврийн хэрэгслийн тоо хэмжээний өсөлтөөс хамааран гарах сөрөг үр дагавруудыг технологийн тусламжтайгаар зохицуулах, тээврийн хэрэгслийн бүртгэлийн автоматжуулалт, найдвартай байдал, тээврийн хэрэгслийн статистик тоо баримтын нарийвчилсан мэдээлэл, тээврийн хэрэгслийн зогсоолын хяналт бий болох юм.

 3.    Аюулгүй хот

Телекамерын ухаалаг системд түшиглэсэн замын хөдөлгөөн зохион байгуулалт, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нэгдсэн мэдээллийн системийн тогтолцоо бий болгож, чиг үүргийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, мэдээлэл солилцох, дүн шинжилгээ хийх, шийдвэр гаргах хурдыг нэмэгдүүлж, нийслэл хотын иргэдийн амьдрах, ая тухтай орчныг бүрдүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний зохион байгуулалтыг сайжруулж аюулгүй хотыг бий болгох юм. Энэ ажлыг хэрэгжүүлснээр нийтийн хэв журам хамгаалах ажилд телехяналтын системийн ашиглалтыг нэмэгдүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилсан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчлийг үйлдэл дээр нь шуурхай илрүүлэх, гэмт хэрэг, зөрчил үйлдэгдсэн цаг хугацаа, үйл явдлыг нотлох баримтын түвшинд хуулбарлан, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэх, телехяналтын камерын нэгдсэн мэдээллийн сантай болох, нийслэлд суурилуулсан телехяналтын системүүдийн ашиглалт үйлчилгээг хариуцах алба, нэгж тодорхой болгох зэрэг үр дүнд хүрэх юм.

Холбоо барих

Яг одоо онлайн туслах байхгүй байна. Зурвас үлдээнэ үү бид тун удахгүй холбогдох болно

Not readable? Change text. captcha txt