Бизнес эрхлэх зөвшөөрлийг “Онлайн бизнес төв”-өөр олгоно
“Онлайн бизнес төв” төслийн эхний шатны нэвтрүүлэлтийн хүрээнд нийслэлд үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжид олгодог үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг цахимжуулахаар “Үйлчилгээ эрхлэх бүртгэлийн систем”-ийг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс хэрэглээнд нэвтрүүлсэн бөгөөд иргэн, аж ахуйн нэгжид олгодог үйл ажиллагаа эрхлэх 74 төрлийн зөвшөөрлийн хүсэлтийг 100% цахимаар авах боломжийг бүрдүүлсэн. 2022 оны жилийн эцсийн буй 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар 275186 иргэн аж ахуй нэгж байгууллага хандаж 7810 хүсэлтийг ирүүлснээс 6061 хүсэлтийг батлуулахаар шилжүүлсэн болон шийдвэрлсэн төлөвтэй үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө аваад байна. Мөн тус системээр Улаанбаатар хотын ерөнхий менежерийн тушаалын дагуу Үндэсний их баяр наадмын үеэр төв цэнгэлдэх хүрээлэн болон хүй долоон худагт худалдаа, үйлчилгээ эрхлэх 700 гаруй иргэн хуулийн этгээдийн хүсэлтийг цахимаар авахаар хэрэглэгчийн шаардлагыг тодорхойлон 2022 оны 06 дугаар сарын 29-ны өдөр хэрэглээнд нэвтрүүлэхээр 7 дүүрэг байгууллагын 18 албан хаагчдад системд хандах эрхийг нээн, сургалтыг 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр сургалтыг хийж, 6 дугаар сарын 29-ны өдрийн 08 цагаас 07 дугаар сарын 01-ны өдрийн 17 цаг хүртэл хүлээн авч нийт 587 иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг хянан баталгаажуулсан байна. Мөн Онлайн бизнес төвийн 2 дугаар шатны хөгжүүлэлтийн ажил болох Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх 29 тусгай зөвшөөрлийг цахимжуулж үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд бэлэн болсон ба 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 11 цагаас тус газрын Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн албан хаагчдад системтэй ажиллах сургалтыг хийсэн. Системийг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр иргэд олон нийтэд нээлттэй байршуулж хүсэлтийг хүлээн авч эхэлнэ.