Иргэд аюулгүй байдалд нь нөлөөлж буй объектын талаар мэдээлэл өгч, шийдвэрлэлтийг нь хянах боломжтой боллоо.
Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах, явган болон автомашинаар зорчиход саад учруулж буй газрын асуудлыг цэгцлэх ажлыг эрчимжүүлж байна. Үүнд:
Явган зорчиход саад болж буй газрын талаарх мэдээлэл,
Иргэдийн тав тух, аюулгүй байдлыг алдагдуулж байгаа хашаа, хайс
Явган болон автомашины хөдөлгөөнд саад учруулж буй ТҮЦ, өргөтгөл, түр гарааш, контейнер зэргийн талаарх мэдээллийг иргэдээс авч байна.
Иргэдийн мэдээллийг дараах гурван сувгаар авна.
- Check my service гар утасны аппликэйшнээр
- 1800-1200 тусгай дугаараар
- Хорооны ажилтнаар дамжуулан мэдээлэл өгөх боломжтой.
Мэдээллийн дагуу холбогдох байгууллагууд арга хэмжээ авч ажиллах юм. Иргэн та шийпвэрлэлтийн явцыг хянах боломтой.
Та санал гомдол өгөхдөө:
- Мэдээлэл өгч, санал илгээхдээ нягтаршил сайтай зураг хавсаргах,
- Тухайн байршлыг тодорхой тэмдэглэх юм.
Иргэнд тав тухтай, аюулгүй хотыг бий болгохын тулд иргэдийн оролцоо, мэдээлэл чухал ач холбогдолтой тул та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна.