968 БИЗНЕС ЭРХЛЭГЧИД “ОНЛАЙН БИЗНЕС ТӨВ”-ӨӨР ДАМЖУУЛАН БИЗНЕСЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ.

 In Цаг үеийн мэдээ

Нийслэлд худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх 74 төрлийн худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр үйлчилгээг 2022 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн цахимжуулах Нийслэлийн Засаг даргын A/987 тоот захирамж батлагдсан.

Дээрх захирамжийн хүрээнд нийслэлийн дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсээс иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй 9 ангиллын 74 нэр төрлийн худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр эрх олгох бүрдэл бичиг баримт, шат дамжлагыг багасган 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс “Онлайн бизнес төвийн Үйлчилгээ эрхлэх бүртгэлийн систем”-ийг хэрэглээнд нэвтрүүлсэн билээ. 2022 оны 02 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар тус систем рүү 41000 гаруй Иргэн, ААНБ хандаж үйлчилгээтэй холбоотой мэдээллийг авсан ба нийт 968 нь бүртгэлийн хуудсаа аван бизнесээ эхлүүлээд байна.

Иргэн, бизнес эрхлэгч та Нийслэлд 74 төрлийн худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр аль нэгийг эрхлэхээр төлөвлөж байгаа бол;

  1.  Нийслэлийн мэдээ мэдээллийн (https://ulaanbaatar.mn/home) цахим хуудаст нэвтрэн;
  2.  ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ БҮРТГЭЛ цэсэнд (https://service.ulaanbaatar.mn/home) хандаж мэдээллээ үнэн зөв бүртгүүлэн өөрийн бизнесийг эхлүүлээрэй.

Танд амжилт хүсье.

Recent Posts
Холбоо барих

Яг одоо онлайн туслах байхгүй байна. Зурвас үлдээнэ үү бид тун удахгүй холбогдох болно

Not readable? Change text. captcha txt