“Зам тээврийн нэгдсэн ухаалаг систем” төслийн техникийн даалгаврыг танилцууллаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 6.3.11-т тусгагдсан “Нийслэл хотын замын хөдөлгөөн, тээврийн ухаалаг систем төслийг бүрэн хэрэгжүүлнэ” зорилтын хэрэгжилтийг ханган ажиллахын хүрээнд 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Цахим хөгжил, мэдээллийн технологийн газраас “Зам тээврийн нэгдсэн ухаалаг систем”-ийг бий болгох төсөл арга хэмжээний хүрээнд системийн eрөнхий томьёоллыг гаргаж, 2022 онд хэрэгжүүлэх дэд системүүдийн техникийн даалгавруудыг боловсруулан хамтран хэрэгжүүлэх талаар холбогдох чиг үүргийн байгууллагуудад танилцуулж, харилцан санал солилцох хурлыг зохион байгуулав
Тус хурлаар Нийслэлийн засаг даргын цахим хөгжил, хууль эрхзүйн, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва холбогдох чиг үүргийн байгууллагуудад төслийг амжилттай хэрэгжүүлэхэд санаачлагатай хүчин чармайлт гаргаж нэг баг болж ажиллахыг чухалчилж хэлсэн ба хамтран хэрэгжүүлэгч байгууллагуудын удирдлагууд санал солилцож хууль эрхзүйн орчинг судлан төслийг хэрэгжүүлэхэд бэлэн болгох талаар холбогдох байгууллагуудад санал хүргүүлэхээр боллоо.
Зам, тээврийн нэгдсэн ухаалаг систем” төслийг хэрэгжүүлэх дэд бүтэц байгуулах, холбогдох нарийн судалгааг гаргаж, текникийн даалгаврыг эцэслэж батлуулах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газар /О.Чинзориг/-т, Авто замын хөгжлийн газар /Г.Баярсайхан/-т;
Зам тээврийн нэгдсэн ухаалаг систем” төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай техникийн туршилтыг 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор хийж дуусгаж танилцуулахыг Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газар /О.Чинзориг/-т, Замын хөдөлгөөний удирдлагын төв /Д.Одбаяр/-д, Цагдаагийн Ерөнхий газрын Тээврийн цагдаагийн алба /Б.Батболд/-д; Хууль эрхзүйн орчинг судлан санал дүгнэлт гаргах ажлыг Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хууль эрхзүйн хэлтэст /Б.Мөнгөншагай/ -д; тус тус үүрэг болгов.