“ОНЛАЙН БИЗНЕС ТӨВ”-ИЙН “ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ БҮРТГЭЛИЙН СИСТЕМ”-Д АЖИЛЛАХ НИЙСЛЭЛИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Нийслэлд худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх 74 төрлийн үйлчилгээг 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс “Онлайн Бизнес Төв”-ийн “Үйлчилгээ Эрхлэх Бүртгэлийн Систем”-ээр олгож эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдад зориулсан админ хэрэглэгчийн сургалтыг Нийслэлийн Засаг даргын цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва өгсөн удирдлага чиглэлийн дагуу Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газраас зохион байгууллаа.
Р.Дагва: Нийслэлийн хэмжээнд үзүүлж буй зөвшөөрөл болон зөвшөөрлийн шинжтэй 225 үйлчилгээнүүдийг авахад тулгардаг шат дамжлага, очер дараалал, зэрэг бэрхшээлүүдээс үүдэн Иргэн, Аж ахуй нэгж байгууллагууд төрийн үйлчилгээг авахдаа сэтгэл ханамжгүй байдал үүсч, хүнд суртал үүсэх шалтгаан болдог байсанг дурдсан ба одоо худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг цахим хэлбэрт шилжүүлснээр 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар 8000 гаруй иргэн аж ахуй нэгж байгууллага хандаж, үйлчилгээтэй холбоотой мэдээллийг авч, 200 орчим хүсэлт ирж бүртгэгдсэн байна.
Цаашид “Онлайн бизнес төвийн үйлчилгээ эрхлэх бүртгэлийн систем”-ээр иргэн аж, ахуй нэгж байгууллагуудад Нийслэлийн хэмжээнд худалдаа, үйлчилгээ эрхлэхийн тулд хангасан байх стандарт, шаардлага, үйл ажиллагаа эрхлэх явцдаа баримтлах дүрэм, журмыг тодорхой гаргаж өгч, үйлчилгээний хүсэлтийн хялбар байдлаар илгээх боломжийг олгосноор үйлчилгээ эрхлэгчид маань тухайн стандарт шаардлагыг баримтлан ажиллахад л бизнес эрхлэх боломж нь нээлттэй болж байна. Стандарт, шаардлага, дүрэм, журмыг хангуулах тал дээр нийслэлээс зөвлөн туслах байдлаар бүх талаас нь дэмжлэг үзүүлж, Нийслэлд үйл ажиллагаа явуулах бизнес эрхлэгчдээ дэмжин ажиллаж буй шат шатны төрийн албан хаагчдын төлөөлөл та бүхэнд талархал илэрхийлж, энэхүү төсөл дээр манлайлал гарган хамтран ажиллахыг уриаллаа.
Тус сургалтад нийт нутгийн захиргааны 18 байгууллагын 53 албан хаагч оролцон амжилттай болж өндөрлөлөө.