74 төрлийн үйлчилгээ эрхлэх бүртгэлийн хуудсыг цахимаар олгож байна.
Нийслэлд худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх 74 төрлийн зөвшөөрлийн үйлчилгээг 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн цахимжуулах Нийслэлийн Засаг даргын A/987 тоот захирамж батлагдсан билээ. Үүнтэй холбогдуулан худалдаа, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуй нэгж байгууллагууд нийслэлийн мэдээ мэдээллийн ULAANBAATAR.mn цахим хуудасны ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ БҮРТГЭЛ цэсэнд (https://service.ulaanbaatar.mn/home) хандаж мэдээллээ үнэн зөв бүртгүүлэн бүртгэлийн хуудас авснаар бизнесийн үйл ажиллагаагаа чөлөөтэй эхлүүлэх боломж бүрдэж байна.