“e-Mongolia” хотын төвийн хороодод ажиллаж байна

 In Цаг үеийн мэдээ

“e-Mongolia” иргэдэд төрийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, ойр хүргэх үүднээс 2021 оны зургадугаар сарын 10-аас долдугаар сарын 2-ны өдрийг хүртэл явуулын автобус ажиллуулж байна.

Тодруулбал, 2021 оны 06 дугаар сарын 10-25-ны хооронд Улаанбаатар хотын алслагдсан 36 хороонд ажилласан бөгөөд 2021 оны 06 дугаар сарын 28-аас долдугаар сарын 02-ны өдрүүдэд хот төвийн хороодод ажиллана.

Тухайлбал, өнөөдөр буюу 2021 оны 06 дугаар сарын 28-ны 09.00-16.00 цагийн хороонд Баянгол дүүргийн 3, 11, 13 дугаар хороодод ажиллана.

Өнгөрсөн хугацаанд алслагдсан хороодод нийт 2375 иргэнд  “e-mongolia”-д хэрхэн бүртгүүлэх, үйлчилгээ хэрхэн авах, бүртгэлээ хэрхэн сэргээх, аж ахуй нэгж байгууллага хэрхэн үйлчилгээ авах, тоон гарын үсгээр хэрхэн нэвтрэх, үйлчилгээ авах чиглэлээр иргэдэд заавар, зөвлөгөө, тусламж үзүүлэн ажиллав.  Мөн иргэд вакцины гэрчилгээг “e-Mongolia”-с ихэвчлэн авч байна.

Recent Posts
Холбоо барих

Яг одоо онлайн туслах байхгүй байна. Зурвас үлдээнэ үү бид тун удахгүй холбогдох болно

Not readable? Change text. captcha txt