Хот байгуулалтын дундын мэдээллийн санд тулгуурлан 2020-2024 онуудад үе шаттайгаар орон зайн удирдлагын системийг хөгжүүлнэ

 In Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/864 дүгээр захирамжийн дагуу Нийслэлийн Хот байгуулалтын дундын мэдээллийн сангийн бүрэлдэхүүн, бүрдүүлэгч байгууллагыг тодорхойлсны дагуу өгөгдөл мэдээллийн урсгалын нэгдсэн тогтолцоотой болж нэгдсэн мэдээллийн сантай болсон. Тус мэдээллийн санд 2017-2020 оны байдлаар 44 дэд сан, 354 давхарга бүхий мэдээлэл, олон нийтэд зориулсан 55 аппликейшн хөгжүүлсэн.


Цаашид 2020-2024 онуудад үе шаттайгаар Хот байгуулалтын дундын мэдээллийн сангийн удирдлагын системийг хөгжүүлэхээр Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар, Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар, Ус Сувагын Удирдах газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын 7 байгууллагын албан хаагчид уулзалт зохион байгуулав. Тус уулзалтаар Хот байгуулалтын дундын мэдээллийн сангийн удирдлагын системийг хөгжүүлэх шаардлагыг тодорхойлж, Нийслэлийн орон зайн мэдээллийн сангуудыг нэгдсэн системд нэгтгэж 2024 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөг батлуулж хэрэгжүүлэх ажлыг эхлүүлж байна.
Хот байгуулалтын дундын мэдээллийн санд / http://dms-ulaanbaatar.opendata.arcgis.com/ хаягаар нэвтрэх боломжтой юм.

Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар

Recent Posts
Холбоо барих

Яг одоо онлайн туслах байхгүй байна. Зурвас үлдээнэ үү бид тун удахгүй холбогдох болно

Not readable? Change text. captcha txt