ХАСКЕЛЛ програмчлалын хэлний сургалт эхэллээ

 In Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар, Монголын Блокчэйн технологийн холбоо болон INPUT OUTPUT компанийн хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд Монгол улсад дэлхийд өрсөлдөх чадвартай блокчэйн хөгжүүлэгчдийг бэлтгэх зорилготой Хаскелл програмчлалын хэлний сургалт өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ.

Энэхүү сургалтанд нийт 300 орчим мэдээллийн технологийн оюутан болон мэргэжилтнүүд бүртгүүлснээс 25 залуус сонгон шалгарч сургалтад тэнцэн хамрагдаж байгаад баяр хүргэж, “Улаанбаатар хотыг ухаалаг шийдэл, технологид суурилсан үйлчилгээг ашиглан иргэдийн амьдрах орчинг аюулгүй болгох, төрийн үйлчилгээг цахимаар авах олон төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд энэхүү зорилгын хүрээнд сургалтад хамрагдаж буй залуустай цаашид хамтран ажиллахад нээлттэй” байгаа талаар Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын орлогч дарга Б.Бат-Эрдэнэ онцоллоо.

Хаскелл программчлалын хэл нь блокчэйн, кибер аюулгүй байдал, хиймэл оюун ухаан, Big data аналитик салбаруудад ажиллах чадвар суурийг бий болгож дотооддоо болон олон улсад ажиллах боломжууд нээгдэх юм. Бидний сайн мэдэх Facebook, Google, Intel, Microsoft компаниуд Хаскелл хэлийг нарийн төвөгтэй систем, программуудад ашигладаг байна.

Хаскелл програмчлалын хэлний боловсрол олгох сургалтыг INPUT OUTPUT компанийн Боловсрол хариуцсан захирал, Математикын ухааны доктор, Ph.D Lars Bruenjes болон Компьютерын шинжлэх ухааны доктор Ph.D Polina Vinogradova нар удирдан заана.

Энэхүү сургалтыг Аргентин, Этопи, Мексик зэрэг орнуудад амжилттай зохион байгуулсан туршлагатай ба энэ жил Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар, Монголын Блокчэйн технологийн холбоо, Мэдээлэл, технологийн үндэсний парктай хамтран Монголд албан ёсоор нээлтээ хийж байгаад таатай байна хэмээн INPUT OUTPUT компанийн захирал Charles Hoskinson хэллээ.

НИЙСЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ГАЗАР

Recent Posts
Холбоо барих

Яг одоо онлайн туслах байхгүй байна. Зурвас үлдээнэ үү бид тун удахгүй холбогдох болно

Not readable? Change text. captcha txt