Эцэг эхчүүд хүүхдээ автобусандаа сууж, буусан эсэхийг утсаараа хянадаг боллоо
Нийслэлийн Ерөнхий боловсролын 29 сургуулийн 4000 гаруй сурагчдад туршилтаар NFC чип бүхий бугуйвчийг тараасан байна. Энэхүү бугуйвчыг хүүхэд сургуулийнхаа автобусанд уншуулснаар эцэг эхчүүд хүүхдээ автобусанд зорчиж буух хүртэл хянах боломжтой болж байгаа юм. Тодруулбал сургуулийн автобусны хичнээн км цагийн хурдтай хаана явааг харахаас гадна хүүхэд автобусанаасаа бууж суухад “UB school bus” app-ийг татаж бүртгүүсэн эцэг эхчүүдийн утсанд мэдэгдэл ирэх юм.
Эх сурвалж: www.zarig.mn
Recent Posts