2019 оны хагас жилийн гадаад арга хэмжээний тайлан
I. Гадаад томилолт |
|||||||
Д/д | Улс, хот | Албан тушаал | Хүний тоо | Хугацаа | Төрөл | Зорилго | Үр дүн |
1 | Тайванийн Тайпэй хот | НМТГ-ын дарга О.Чинзориг | 1 | 2019/03/25-2019/03/29 | Семинарт оролцох | Тайванийн Тайпэй хотын дэвшилтэт технологид суурилсан цахим засаглал, ухаалаг хот төлөвлөлтийн шилдэг шийдэлтэй танилцаж, туршлага судлах, нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлэх арга замыг эрэлхийлэх, олон улсын байгууллагуудтай холбоо тогтоох, гадаад харилцаагаа өргөжүүлэх. | Өндөр хөгжилтэй хотуудад амжилттай хэрэгжиж буй орчин үеийн технологийн шийдэл, сайн жишээнүүдтэй танилцан, Улаанбаатар хотод хэрэгжүүлэх боломжийг судлах. |
2 | Орос Москва | НМТГ-ын дарга О.Чинзориг | 2 | 2019/03/06-2019/03/18 | Семинарт оролцох | Москва хотын төрийн үйлчилгээний үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцох. | Москва хотын төрийн үйлчилгээний мэдээллийн технологийн дэвшлийг нэвтрүүлсэн байдал, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдтэй танилцаж, хоёр хотын ижил чиглэлийн мэргэжлийн байгууллагуудын туршлага солилцсон. |
3 | Бүгд найрамдах Азарбайжан улс, Баку хот | НМТГ-ын Системийн хэлтсийн дарга Н.Батбилэг, МСТХХ-ийн мэргэжилтэн Н.Пүрэв | 2 | 2019/06/23-2019/06/27 | Семинарт оролцох | Бүгд найрамдах Азарбайжан улсын Баку хотод зохион байгуулагдаж буй төрийн захиргаа, төрийн үйлчилгээний сайдууд, орон нутгийн захиргаа, эрдэм шинжилгээний хүрээлэн, хувийн хэвшлийн удирдах албан тушаалтанууд оролцсон НҮБ-ын Төрийн албан форумд оролцох. | Форумын хүрээнд “Үйлчилгээг үр дүнтэй хүргэх, шинэлэг өөрчлөлт, хариуцлагатай институциудыг бэхжүүлэхэд чиглэсэн үндэсний болон орон нутгийн үйл ажиллагааг дэмжих” сэдэвт Сайд нарын дугуй ширээний ярилцлага зохион байгуулав. “Синам” компанийн үйл ажиллагаатай танилцаж хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов. Мөн төрийн үйлчилгээний төв болох “ASAN CENTER” –ийн үйл ажиллагаатай газар дээр нь үзэж танилцав. |
4 | БНСУ-ын ЧЕЖҮ хот | НМТГ-ын Системийн хэлтсийн мэргэжилтэн Э.Баярбямба | 1 | 2019/07/15-2019/07/18 | Семинарт оролцох | “Тогтвортой хот төлөвлөлт болон цахим засаглал” олон улсын сургалтад хамрагдах | Олон улсын цахим засаглалын байгууллага “WEGO” зохион байгуулсан “Тогтвортой хот төлөвлөлт болон цахим засаглал” олон улсын сургалтад хамрагдан Чежү хотын төлөвлөлтийн бодлого, Хотын нийтийн тээврийн цахим систем, Хог хаягдлын байгууламжийг дахин ашиглах систем, Чежү хотын дэд бүтцийн шийдлийг танилцуулах сургалтуудад хамрагдан, хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдтэй танилцан туршлагаас судалсан. |
НИЙСЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ГАЗАР
Recent Posts