Иргэний ял шийтгэлтэй эсэх лавлагаа авах үйлчилгээний төлбөрийг банкны картаар төлөх боломжтой болсон

 In Цаг үеийн мэдээ

“Төрийн үйлчилгээний цахим шилжилт” төслийн хүрээнд Нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн портал eService.ulaanbaatar.mn систем нэвтэрсэн билээ. Энэхүү ажлын хүрээнд Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвд ажиллаж буй ЦЕГ-ын Мэдээлэл Дүн Шинжилгээ Шуурхай Удирдлагын Албаны Архивч Бүртгэгч Б.Олдохтой ярилцлаа.

-Танай үйлчилгээг авахаар Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвөөр дунджаар хэдэн хүн үйлчлүүлдэг вэ?

Иргэд маань гадаадын элчинд материал бүрдүүлэх, ажилд орох зэрэг зориулалтаар Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх талаар лавлагааг БЗД-ийн 2 дугаар хороо “Цагдаагийн хотхон” /Дотоодын цэргийн 805-р ангийн хажууд/-д байрлах манай төв байр болон НҮНТ-ийн Дүнжингарав салбаруудаас авдаг. Дүнжингарав салбар дахь манай үйлчилгээний цонхоор өдөрт дунджаар 150-200 иргэн үйлчлүүлж байна.

-Цахим системээр үйлчилгээ үзүүлэхийн давуу тал болон иргэдийн хандалт хэр байна вэ?

Нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн eService.ulaanbaatar.mn портал нэвтэрснээр  үйлчилгээний төлбөрийг банкны карт ашиглан пос машинаар төлөх бололцоог бүрдүүлсэн. Өмнө нь эхлээд банкинд дугаарлаж  төлбөрөө тушааж дараа нь лавлагаагаа авч цаг алддаг байсан бол банкны салбар руу явах иргэдийн цагийг хэмнэсэн давуу талтай юм. Өнөөдрийн байдлаар манай үйлчилгээг авсан 24 мянган иргэнээс 7043 иргэн пос машин ашиглан үйлчилгээний төлбөрөө төлсөн байна.

ПОС машинаар төлбөр төлж үйлчилгээ авах иргэдэд анхаарах зүйл байгаа юу?

Иргэдээс кредит картаас бусад картаар үйлчилгээний төлбөрийг пос машинаар хүлээн авч байна.   

Ярилцсанд баярлалаа.

НИЙСЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ГАЗАР

Recent Posts

Сэтгэгдэл үлдээх

Холбоо барих

Яг одоо онлайн туслах байхгүй байна. Зурвас үлдээнэ үү бид тун удахгүй холбогдох болно

Not readable? Change text. captcha txt