“Мэдээллийн аюулгүй байдлын менежмент” шалгалт Монголд анх удаа /туршилтаар/ болно

 In Цаг үеийн мэдээ

Мэдээлэл технологийн үндэсний парк нь 2006 онд ITPEC /МТ мэргэжилтнүүдийн шалгалтын зөвлөл/-д гишүүнээр элсэн орж МТ-ийн инженерийн суурь шалгалтыг Монгол улсад зохион байгуулах эрхийг авч байсан билээ. Улмаар 2010 онд дараагийн түвшний шалгалтууд болох МТ-ийн паспорт шалгалт, МТ-ийн инженерийн ахисан түвшний шалгалтуудыг амжилттай нэвтрүүлэн өнөөдрийн байдлаар 2,300 гаруй шалгуулагчийг хамруулан 310 тэнцэгчидтэй болоод байна.

Бид энэхүү 13 жилийн туршлага дээрээ тулгуурлан ITPEC-ийн 2 дугаар түвшний мэргэжлийн шалгалт болох “Мэдээллийн аюулгүй байдлын менежмент” гэсэн шинэ төрлийн шалгалтыг нэвтрүүлэхээр бэлтгэл ажиллагаагаа хангаж эхлээд байна.

Энэхүү шалгалтыг төрийн болон бизнесийн байгууллагуудад хийгдсэн судалгаан дээр үндэслэн нэвтрүүлж байгаа бөгөөд 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Монголд анх удаа /туршилтаар/ үнэ төлбөргүй зохион байгуулах гэж байна. Энэхүү шалгалт нь шалгуулагчийн онолын мэдлэг болон практик дээр ажиллах чадварыг шалгадагаараа онцлог бөгөөд дараах агуулгыг багтаасан болно. Үүнд:

Өглөөний шалгалтын асуултын хамрах хүрээ

–          Мэдээллийн аюулгүй байдал

–          Мэдээллийн аюулгүй байдлын менежмент

–          Аюулгүй байдлын үнэлгээ

–          Мэдээллийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ

–          Аюулгүй байдлыг хангах технологи

Өдрийн шалгалтын асуултын хамрах хүрээ

–          Мэдээллийн аюулгүй байдлын төлөвлөгөө болон шаардлага

–          Мэдээллийн нөөц, нөөцийн менежмент

эрэгцээ шаардлага:

  • Кибер довтолгоо улам нарийсч ирсэн. Түүний нийгэмд үзүүлэх хор нөлөө  нь илүү ноцтой болж эхэлсэн.
  • Мэдээллийн хамгаалалт, аюулгүй байдалтай холбоотой төрөл бүрийн эрсдлүүд бий болсон.
  • Хүний нөөцийн хомсдол бий болсон.
  • Энэ чиглэлийн мэргэжилтний эрэлт хэрэгцээ жилд 11 хувиар өсөж байгаа.
  • Сургалт, семинар цөөхөн зохион байгууллагддаг.
  • Монгол улсад аюулгүй байдлын чиглэлийн шалгалт байхгүй.
  • Шинэ ажилтан ажилд шалгаруулж авахдаа тусгайлан шалгадаггүй.
  • МТ-ийн инженерийн шалгалтанд хамрагдагчдын ихэнх хувь “Мэдээллийн аюулгүй байдал” чиглэлийн асуултанд буруу хариулдаг.

Хэнд зориулагдсан:

  • Мэдээллийн систем ашигладаг хэлтэс, газрын мэдээллийн аюулгүй байдал хариуцсан ажилтан
  • Тухайн байгууллагын хэлтэс, газраас тогтоосон мэдээллийн аюулгүй байдлын дүрэм, журам болон үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах арга хэмжээг зохион байгуулдаг, тэдгээрийн зорилгыг мэддэг ажилтан
  • Байгууллагын мэдээлэл болон мэдээллийн системийн хэвийн үйл ажиллагааг ханган ажилладаг хүн

Шаардагдах мэдлэг ур чадвар

  • Мэдээллийн систем ашигладаг хэлтэс, газрын мэдээллийн аюулгүй байдлын менежментийн өөрт ноогдох ажлыг бие даан гүйцэтгэх чадвартай байх
  • Мэдээллийн аюулгүй байдлын талаар зөрчил гарахад зохих журмын дагуу шийдвэрлэх чадвартай байх
  • Мэдээллийн технологитой холбоотой үндсэн үг хэллэг, агуулгыг ойлгох чадвартай байх
  • Мэдээллийн технологийн чиглэлийн байгууллагууд болон бусад байгууллагуудын мэдээллийн аюулгүй байдлын хандлага болон жишээг судлан, түүнийг өөрийн хэлтэс, газрын онцлог, орчинд тохируулан ашиглаж болох эсэх талаарх үнэлгээг хийдэг байх

Бүртгэл:

Бүртгүүлэхийг хүсэгчид ЭНД дарж бүртгүүлнэ үү.

Жич: Туршилтын шалгалт нь ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ бөгөөд шалгуулагчдын тоо хязгаартай.

Дэлгэрэнгүй мэдээллийг 9987-3748 дугаараас лавлана уу.

Recent Posts

Сэтгэгдэл үлдээх

Холбоо барих

Яг одоо онлайн туслах байхгүй байна. Зурвас үлдээнэ үү бид тун удахгүй холбогдох болно

Not readable? Change text. captcha txt