6 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө татвараа төлөөрэй

 In Цаг үеийн мэдээ

Тээврийн хэрэгслийн эзэмшигч та авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа төлж байгаа. Автомашины тань улсын дугаарын сүүлийн тоо 0 болон 5-аар төгссөн бол та тавдугаар сард буюу энэ сард багтаан татвар төлөх ёстой. Хэрвээ танд банк явах зав зай хомс буй бол санаа зоволтгүй. Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn, www.e-tax.mta.mn цахим хуудсанд хандаж, цаг хугацаагаа хэмнэн, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, зам ашигласны төлбөрийг аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, QPay үйлчилгээгээр дамжуулан төлбөрөө төлөх бүрэн боломжтой. Мөн ГЭРЭГЭ киоск машинаар дурын банкны картаар төлөх боломтой.

Иргэн та авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг онлайнаар төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ хавсаргаарай. Эсвэл өөрт ойрхон татвар хураах дурын цэгт төлбөрийн баримтаа шалгуулж, тамга даруулан баталгаажуулах боломжтой юм гэж гэж нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас мэдээллээ.

Таны тээврийн хэрэгслийн төлөх татварын дүн арилжааны банкуудад нэхэмжлэх үүссэн тул та өөрт ойр дурын банкинд хандан татвараа төлж болно. Мөн доорх татварын цэгүүдээр ч үйлчлүүлж болно.

Д/дБайршилЦагийн хуваарь
1Татварын хэлтэс/БЗД, БГД, СХД, СБД, ЧД, ХУД, НД, БХД, БНД/Даваа ~ Баасан: 08:30 – 17:30
Бямба, Ням : Амарна
2АТҮТ /цирк салбар, таван ган салбар/
3НҮНТ /Дүнжингарав, Мишээл, Драгон төв, 6 буудлын Оргил төв/
4Техник хяналтын үзлэгийн төв /БЗД, БГД, СХД/Даваа ~ Баасан: 08:30 – 20:30
Бямба, Ням: 09:00 – 17:30
5Нисдэг машин худалдааны төвДаваа ~ Баасан: 08:30 – 17:30
Бямба, Ням : Амарна
Recent Posts

Сэтгэгдэл үлдээх

Холбоо барих

Яг одоо онлайн туслах байхгүй байна. Зурвас үлдээнэ үү бид тун удахгүй холбогдох болно

Not readable? Change text. captcha txt