ННҮТ-ийн Дүнжингарав салбарын Татварын байцаагчид үйлчилгээндээ ПОС машин ашиглана

 In Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлд бүртгэлтэй бүх төрлийн тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг оны эхнээс тавдугаар сарын 31 хүртэл зохион байгуулдаг билээ. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрөө ННҮТ-үүд дээр биечлэн очиж төлдөг иргэдийн хувьд нэг цонхны үйлчилгээ дараалалгүй ч, банкин дээр ачаалалтай байдаг.

Тиймээс иргэдэд банкинд дугаарлах шаардлагагүйгээр үйлчилгээ авч цаг заваа хэмнэх боломжийг бүрдүүлэх зорилгоор төлбөр хураалтад ПОС машин ашиглах, үйлчилгээнд нэвтрүүлэх талаарх сургалтыг НҮНТ-ийн Дүнжингарав салбар дахь Татварын байцаагчдад явууллаа. Энэхүү ажлыг нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан Монголбанк, Татварын ерөнхий газар, Төрийн банк зэрэг байгууллагууд хамтран хэрэгжүүлж байгаа юм байна.

Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын төлбөр хураалтыг НҮНТ-ийн Дүнжингарав дахь салбарын татварын байцаагчид тун удахгүй ПОС машин ашиглан авч эхлэх аж. Үүнээс гадна тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд та бүхэн ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон компьютерээс https://smartcar.mn/ цахим хуудсанд хандаж, орон зайнаас үл хамааран цаг заваа хэмнэн, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, зам ашигласны төлбөрийг төлөх боломжтой юм гэж нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

Recent Posts

Сэтгэгдэл үлдээх

Холбоо барих

Яг одоо онлайн туслах байхгүй байна. Зурвас үлдээнэ үү бид тун удахгүй холбогдох болно

Not readable? Change text. captcha txt