Нутгийн захиргааны байгууллагуудын ажлыг үнэллээ

 In Цаг үеийн мэдээ

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага болон Улаанбаатар хотын Захирагчийн харьяа нийслэлийн Орон нутгийн өмчит төсөвт болон үйлдвэрийн газруудын 2018 оны үйл ажиллагааны үр дүнг үнэлэх чиглэлээр нийслэлийн Засаг даргын захирамж гарч харьяа байгууллагуудын ажлыг шалгаж үнэлэлт дүгнэлт өгсөн. Тус ажлыг нэгдүгээр сарын 7-ноос 21-ны өдрүүдэд зохион байгуулж нийслэлийн хэмжээний 90 байгууллагын үйл ажиллагаанд үнэлэлт өгсөн байна.

Энэ жил нийслэлийн Захирагчийн ажлын алба болон, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэлтэсийн үйл ажиллагаанд дүгнэлт хийснээрээ онцлого ажил болжээ. Энэхүү үйл ажиллагаанд нийт 90 байгууллага хамрагдсанаас 33.3 хувь нь “Бүрэн хангалттай” үнэлгээ авсан бол 64.4 хувь нь “Хангалттай”, 2.2 хувь буюу 2 байгууллага ажил сайжруулах шаардлагатай үнэлгээ авчээ.

Нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй, Налайх дүүргүүд

Нийслэлийн Авто зам хөгжлийн газар

Нийслэлийн Байгаль орчны газар

Нийслэлийн Боловсролын газар

Нийслэлийн Мэдээллийн технологийн газар

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар

Нийслэлийн Газрын алба

Нийслэлийн Татварын газар

Нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газар

Нийслэлийн Цагдаагийн газар

Монголын хүүхдийн ордон

Нийгмийн хамгааллын тусгай төв

Соёлын төв өргөө

Хүүхдийн урлан бүтээх төв

“Багачууд хүнс” ОНӨҮГ

Геодези усны барилга байгууламжийн газар

Нийслэлийн Төр захиргааны авто бааз

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар

Ус сувгийн удирдах газар

Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар

Нийслэлийн Хот тохижилтийн газар

НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс

НЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтэс

НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Аудит, дотоод хяналтын хэлтэс

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Захиргаа, санхүүгийн хэлтэс

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтэсүүд ажлаа “Бүрэн хангалттай” үнэлүүллээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Recent Posts

Сэтгэгдэл үлдээх

Холбоо барих

Яг одоо онлайн туслах байхгүй байна. Зурвас үлдээнэ үү бид тун удахгүй холбогдох болно

Not readable? Change text. captcha txt