Байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэл:
1. Салбарын талаарх
төрийн бодлого, хууль тогтоомж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,
Нийслэлийн Засаг даргын шийдвэр, захирамж тушаал, үүрэг даалгавар,
хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэн биелэлтийн явц, үр дүнг тогтмол тайлагнаж,
хэрэгжилтийг хангах, сурталчлах;
2. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргын үйл
ажиллагааны мөрийн хөтөлбөр, Нийгэм эдийн засгийн зорилтуудыг
тодорхойлоход мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж, гарсан шийдвэрийг
хэрэгжүүлэх ажлыг эрхэлсэн асуудлын чиглэлээр зохион байгуулах;
3. Салбарын хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлттэй уялдуулан Нийслэл
хотын хэмжээнд бодлого стратегийг төлөвлөх, хөтөлбөр төслүүдийг
боловсруулах, эрх зүйн орчинг боловсронгуй болгох санал боловсруулж,
батлуулж, хэрэгжүүлэх;
4. Нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагуудад мэдээлэл, харилцаа
холбоо, технологийн талаар авч хэрэгжүүлэх, үйл ажиллагааг төлөвлөх
төсөл боловсруулах, шаардлагатай ажлыг хийж хэрэгжүүлэх, хамтран зохион
байгуулах, хяналт тавих;
5. Нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдад салбарын
чиглэлийн сургалт, семинарыг зохион байгуулж заавар зөвлөгөө, мэргэжил
арга зүйгээр хангаж ажиллах;
6. Мэдээлэл, харилцаа холбоо, технологи өндөр хөгжсөн орнуудтай харилцан холбоо тогтоож, туршлагаас суралцах, хамтран ажиллах;
7. Нийслэл хотын мэдээлэл, харилцаа холбоо, технологийн түвшинг жил бүр
судлан тогтоож, цаашид баримтлах бодлого чиглэлийг төлөвлөж, удирдах
дээд байгууллагуудаар тодорхой шийдвэр гаргуулж хэрэгжүүлж ажиллах;
8. Төр хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулж салбарын байгууллагуудыг
бодлогоор дэмжиж хамтарч ажиллах, олгогдсон эрх үүргийн хүрээнд үйл
ажиллагаанд нь хяналт тавих;
9. Тус газрын хариуцан ажилладаг болон гэрээт байгууллагуудын мэдээллийн
технологийн дэд бүтцийн өөрчлөлт шинэчлэлт, байнгын найдвартай үйл
ажиллагааг ханган ажиллах;
Хэлтсүүдийн чиг үүрэг:
Захиргааны хэлтсийн чиг үүрэг: Нийслэл хотын хэмжээнд салбарын чиглэлээрхи аливаа үйл ажиллагааг сурталчлан таниулах, сургалт, семинарыг зохион байгуулах, байгууллагын гадаад харилцаа хамтын ажиллагаа, хууль эрх зүй хүний нөөц, цахим хуудсын мэдээллийн шинэчлэлт, програм хангамжийн хяналт болон газрын дотоод бичиг хэрэг хөтлөлт, архив, албан бичгийн хэрэгжилтийг хангаж ажиллах
Инноваци, системийн хөгжүүлэлтийн хэлтсийн чиг үүрэг: “Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлттэй уялдуулан Нийслэл хотын хэмжээнд бодлого, стратегийг төлөвлөх, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, төсөл хөтөлбөрүүдийг боловсруулах, хэрэгжүүлэх, хэрэгжилтэнд хяналт тавиж ажиллах
Мэдээллийн сүлжээ, техник, хяналтын хэлтсийн чиг үүрэг: Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад холбоо, дохиолол, интернэт, дотоод сүлжээ, програм хангамжийн ажлуудыг хийж хэрэгжүүлэх, зохион байгуулах, хариуцан ажилладаг болон гэрээт байгууллагуудын техник хангамжийн дэд бүтэц, програм хангамжийн байнгын найдвартай үйл ажиллагаа, өөрчлөлт, шинэчлэлтийг хариуцан ажиллах
Иргэдэд үзүүлж буй үйлчилгээ: Иргэдэд тус байгууллага нь Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд болон удирдлагуудын хийж хэрэгжүүлсэн ажлыг цахим хуудсуудад мэдээлэл тавьж түргэн шуурхай үнэн бодит мэдээллийг иргэдэд хүргэж байгаа билээ.